Angaahai's Diary
2007-10-10
Тайвшралыг олов.
               Хүйтэрчлээ. Одоо яанаа. Өвөлд би ямар дургүй гээч. Ёстой хэцүү, ядаргаатай, зүдэргээтэй, цаанаа л нэг зивүүн улирал. Болдогсон бол өвөл ичдэг болчих юмсан. Унтаж унтаж сэрэхээр хавар болчихсон байдаг бол ч... Улаанбаатар хотод жил бүрийн өвлийн улирал тохиолддог утаа тортогны асуудал энэ жил аль хэдийн эхэлчихсэн болохыг өчигдөр орой л анзаарлаа. Хоолой хорсоод, хот сааралтаад эхэлчихсэн бололтой. Гэртээ ормогц өмсөж явсан хувцаснаас минь утаа, нүүрсний үнэр үнэртээд, хамар цоргиж байна лээ. Энэ өвөл их ч хүйтэн их ч утаатай байх бололтой. Тэр дөч тавин мянган айлын орон гэр нь хурдан баригдаад асуудлаа хурдан шийдээсэй. За тэгээд манайхан л болсон хойно ингэж тэгэж өдөр хоногийг аргацаасаар байгаад өшөө таван жилдээ л лав энэ утаа тортогноос салахгүй байх даа.

            Уг нь би өөдрөг үзэлтэй хүн юм сан. Өглөө кофегоо уухаа мартсанаас болсон уу, эсвэл өглөө таксины жолоочид загнуулсанаас болсон уу, ямартай ч өглөөний явдалтай холбоотой сэтгэл санааны байдал тогтворгүй, өнөөдөр уцаартай байгаан байна. Ядаж байхад өглөө ямар ч уур уцаартай жолоочтой таарчив даа. Би такси бариулаад, би шөнөжин явуулаад, би олсон мөнгийг нь хурааж аваад, тэгээд бас болоогүй ээ би замыг нь бөглөж, түгжээд, би бензин шатахууныг нь дуусгаад байгаа юм шиг надруу хялалзаж зэхэлзээд, жоохон бөглөрмөгц л хараал урсгаад аймшигтай хэцүү байлаа. Энэ зам ингээд бөглөрөөд байдынмаа өөөө пи....да... гээл уурлаал уурандаа өөрөө багтраал ханиагаал цочтол цочтол шүлсээ цонхоороо чулуудаал... Хажуу хавирганыхаа машины жолоочидтой цонхоороо толгойгоо цухуйлгачаал алгасахгүй хэрэлдээл явахын. Яамар муухай байваа. Би тэгээд тэрний эрх ашгийг бодоод, тэр жолооч гуайг уурлуулахгүй гээд тойруу замаар дэвэн дэлхий тойрч ажилдаа ирэхийн байх даа. Тэр мөнгийг нь хэн төлөхийн би л төлийшд. Ёстой яршиг л байна. Хичнээн тэсвээ би. За үүр цүүрээр хүн амьтантай хэрүүл уруул болоод яах вэ. Ингэсгээд нэг ажлын бараа харвал ч... гэж бодоол байсын. Намайг хараагаад байгаа ч юм шиг санагдаад. Бүлтгэнэсээр байгаал буулаа. Уг нь ажлаасаа хоцорсоноороо уурлах хүн нь би л баймаарсан. Ер нь яахаараа.... гэж нэг уур дүрсхийснээ миний бодлоос давж хашгирах хараалын үгэнд нь дарагдаад цонхруу гөлийгөөл яваад байлаа. Гэхдээ л ер нь яахаараа.... биз дээ. Хэн тэрийг тийм ажил хий гэж албадаад байгаан? Хэн тэрийг намайг хүргээд өгөөч гэж гуйж, шалсын? Өөрөө өөрийнхөө хийх ажлыг хийж байгаан байж бусдад тээр болохгүй л байх хэрэгтэйшд. Зарим хүмүүс хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг сонин сонин зан авир гаргахын.

За за энэ муу ёрын бодлыг тархи толгойноосоо таягдан хөөлөө. Монгол улс, Улаанбаатар хот хөгжнөө. Залуус хөгжүүлнэшд. Одоо ч юухан байх вэ дээ. Удахгүй метрогоор нааш цааш зорчиж, замын ачаалал багасч, амьдралынхаа хайран цаг хугацааг ууртай жолоочдын хараалыг залгиж, замын голд шатах шатахуунтай хамт хий дэмий урсгах шаардлагагүй болно. (Ингэхэд би гэдэг хүн Улаанбаатар хотын зам тээврийн асуудалд багагүй сэтгэл зовнидог хүн гэдгээ бүүр түүрхэн ухаарав.)

 ЕР НЬ ТЭР МУУ ЖОЛООЧИЙГ ӨӨРИЙГ НЬ ХАРААЛ НЬ ИДЭЭСЭЙ. ЁХХХХХХХ ТАЙВШИРЧЛАА.


Comments

2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин

заавал метро гэж давраад ч яахав. Нөгөө уяатай автуснуудыг олшруулаад, сайн давхиулдаг болгочуул. Москвад тэр уяат чинь ёстой уяагүйгээсээ ч илүү хурдан давхидын гэнэлээшд. Японы деншя шиг ганц шугам л байхад УБ-г бол хангана дөө yho;winking ядаж трамбай байвуул ч...

. Шууд холбоос


2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii

uvul bolohoor bi muu uushigaa l uruvddug yum, huurhii saaral ungutei bolchihson baih daa gesen

. Шууд холбоос


2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: sirus

замын түгжрэл ч хэцүү шүү... орой 6 гэж ажлаасаа гараад 8 гэж гэртээ ирдэг... би энэнээс болоод ажил дээрээ 8 хүртэл сууж бөглөрөл багасгаад гардын ш дээ...

. Шууд холбоос


2007-10-10 - Сэтгэгдэл

Бичсэн: хундага

хөгжинө өө хөгжинө. хөгжиж л таараа. харин метро бол нэлээн хол биддэ. ууртай, бүдүүлэг жолоочийн ачийн ачийн ачийн ачийн үед магадгүй.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 64 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax