Angaahai's Diary
2010-11-02
Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
           Сайн байна уу, Миний хөөрхөн найз. Арав гаран жил найзлаж, нөхөрлөж, амьдралын баяр баясгалан, уйтгар гунигт мөч бүрээ хамтдаа сэтгэл догдлон хуваалцдаг хонгор найз, эрхэм хүндэт чи минь ээ. Энэ олон жил өвөр түрийдээ орон нөхөрлөж, өөрөөсөө тасалчихсан юм шиг мэддэг болжээ бид биесээ. Чамдаа нэг ч удаа захидал бичиж байгаагүйгээ сая л анзаарлаа. Өөрийн гараар нямбайлан бичиж, цэвэр дугтуйнд хийгээд, дөрвөн марк нааж, "Алс хол суугаа НАЙЗ чамдаа" гэж хаяглаад, цагаан далавчит төмөр хөлөг хөлөглүүлэн чамдаа илгээх учиртай юмсан. Тэр үе бидний цаашдийн хамтдаа туулах олон олон он жилүүдийн хаа нэгтээ ирнэ гэдэгт найз нь итгэж байна. Харин одоо энэ өөрийн гэсэн бяцхан цахим дэвтэртээ найз чамдаа хэлэх зүрхний хэдэн үгээ чадан ядан товшиж сууна. Амьдралын минь бүхий л чухал мөчүүдэд та 2 минь надтай хамт байж дээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг зүйр үг байдаг. Нөхрийн чанарыг таньж, хүн харыг зугтаж, уравтал нь зовлон зүдгүүрийг одоохондоо туулаагүй ч, магад цаашид тийм зүйл болвол та 2 минь дэргэдээс алхам ч холдохгүй гэдгийг би мэддэг. Гэвч биднийг тэр зовлон нь тойроод гарнаа, тиймүү? Чи санаж байна уу? Чамайг сургуулийн хана налуулж, зогсоогоод, цээжин дээр чинь дарж ухаан алдуулж байсныг. Чиний зүрх өвддөг гэдгийг мэдэлгүй, сургуулийн эмчийн өрөөнд бүлтэгнэж зогсож байснаа би тод санаж байна. Ангийн хүүхдүүд пирожки, ороомог, ундааныхаа мөнгийг цуглуулж 3-р хороололын сургуулиасаа 15-р хороолол дахь гэр хүртэл чамайг эсэн мэнд хүргэж өгөх үүргийг хүлээхдээ би сургуулийн гадаа чиний толгойг өвөр дээрээ тавьчихаад нүүрэн дээр чинь нулимсаа дуслуулж суусныг. Тэгэхэд тэр хүү л ганцаараа бусдаас ихийг бүр 500-тын дэвсгэрт таксиныхаа мөнгөнд нэмэрлэ гэж өгснийг... Тэр нь бяцхан зүрхэнд нь багтаж ядсан дурлалынх нь илэрхийлэл байсныг санаж байгаа биз дээ. Одоо тэр хүү томоо эр, хүүгийн аав болсон. Биднийг машинд суухад ангийн багш маань за гайгүй ээ та нарыг гээд үлдсэн дээ. Тэгэхэд үлдсэн хэд маань гайгүй сайн гөвшүүлсэн биз. Харин бид танай гэрт очоод, түрүүхэн ухаан балартаж унаад, нэгнээ алах шахсанаа мартчихаад, чиний дуртай боёзоонь-ийн дууг хамгийн чанга дээр нь тавиад, танайд байнга л уут дүүрэн байдаг аскорбиний хүчлийг хордлого тустлаа идэнгээ орон дээр чинь үсэрч тоглож байсныг... Удалгүй уйдчихаад -Чамайг дахиад ухаан алдуулж үзье гэж би хэлээд нөгөө аюултайгаа дахин хийснийг чи санаж байна уу? Бид тийм л гэнэн тэнэгүүд байж. Одоо ч тэр хэвээрээ. Гэмгүй сайхан нөхөрлөл. Пеонерийн зусланд хоёулан шиг нь хөөрхөн охидууд байгаагүйг өрөөний үүдэнд зарим нь саяхан зовж байж түүсэн, шинэхэн давирхаатай самар өгөхөөр, зарим нь бид 2-ын ам хамар, гар хурууг давирхай болгохгүй гэж цөмж өгөхөөр овоорон зогсох үеийн хөвгүүд гэрчилнэ тиймээ? Шөнө унтахдаа ангийн хоёр хүүг хамгаалагчаар аваад унтана. Тэгэхгүй бол харанхуй шөнө өнөө хэд орж ирчихээд шивэр авир гээд унтуулахгүй. Харин мөөжий бид 2-ыг пеонерийн зуслан явахад бид хоёр хамгийн том толгойтой амрагчид байв. Хагас цэрэгжилтийн зусланд бид хоёр шиг үд болтол унтаж, өглөөний цайгаа өрөөндөө зөөлгөдөг хоёр танхай байсангүй. Өөр бүлгийн хөвгүүдтэй танилцъя гээд ирэхэд нь зөвшөөрсөн бид хоёрыг харчихаад эр юмтай ангалзаад ичдэггүй юм уу гэж хоёуланг нь явахад хамгаалж байсан ангийн 2 хүүдээ загнуулаад, гомдоочихсон. Бид 2-той яван явтлаа дугараагүй. Одоо тэр хоёр маань мундаг том эрс. Эхнэр аваач гэж үглүүлээд л байж байна. Санаанд таарсан нь олдохгүй л гэнэ. Санаа муутай юм байна л гэнэ. Ямар сайндаа хоор хоорондоо суухуу гээд тоглож байх вэ. Харин саяхнаас нэг бэрийн сураг сонсогдоод л байгааг мэдсэн биз дээ найзаа. Дөнгөж ажилд ороод удаагүй 18-хан настай би гэдэг хүн өвдчихөөд, саяхан авсан цалин дуусчихсан. Гэрээ чадан ядан авч явдаг найз нь хөөрхий ээждээ өвдсөн гэж хэлж мөнгө асууж сэтгэлийг нь хямраахгүй гэж бодож байхад та хоёр миний бодлыг уншчихаад нэг нь ээжийнхээ бөгжийг ломбарданд тавьж намайг эмчлүүлээд, нөгөө нь харь холоос мөнгө явуулж бөгжийг нь авч байж билээ. Тэгэж л бие биесээ хайрладаг бид. Та хоёр миний эрхэм хүмүүс минь юм шүү.  Архи уусан гэж ээждээ загнуулахаар явахдаа ганцаараа загнуулахаас айгаад намайг дагуулж явахад чинь би гомдож уурлаагүй, харин ч баярласан. Би чиний хувьд тийм дотно гэдгээ мэдэрсэн. Энийг чамд хэлээгүй ээ. Оройтож орчихоод аавдаа зодуулсан гэж хэлэхэд чинь би та хоёрт битүүхэн атаархадаг байсан. Надад зодох битгий хэл ширүүхэн үг хэлэх аав байхгүй. Ижий минь надад ганц ширүүн үг хэлэхгүй. Дуугаа хураачихна. Тэр нь надад там шиг санагддаг байсан сан. Ингэж байхаар үглээд загнаад зодчихвол гээд л... Одоо муу ээж минь нас жаахан яваад үглэж янших гээд байдаг болж. Тиймээс бид гурвын хамгийн омголон толгой томтой нь би. Намайг найз чи минь дандаа хэтэрхий бардам байж болохгүй. Хааяа ч гэсэн бусдыг бод, өөрийнхөөрөө зөрүүдлэхээ боль, юм гэдэг чинь үргэлж нэг янзаараа байхгүй гэж захидаг. Харин мулгуу найз нь одоо ч хэвээрээ. Хамгийн зарчимч юманд ул суурьтай ханддаг биеэ даасан нь Мөөжий. Айлын ганц болохоор ээж аав нь хэдийгээр залуу хүмүүс ч гэсэн чи цор ганцаараа шүү, чи өөрөө л юмаа хийнэ, чи л ухаантайхан шиг байхгүй бол хэн ч чамайг гэхгүй гэдэг үзээр хүмүүжүүлчихсэн болохоор тэр хэрээрээ хэрсүү, эрх биш. Харин хамгийн ухаантай, сэтгэн болох чадвартай, дүн шинжилгээ хийх мэргэжилтэн, сэргэлэн нь дэндсэн хүн нь чи шүү дээ. Хоёр найз нь дандаа ч чамаараа бахархаж явдаг. Мөн тэр хэрээрээ ярьдаг юм. Миний хөөрхөн найз магтуулах тун дуртай хүн дээ тиймээ. Гэхдээ энэ бол магтаал биш юм шүү анд минь. Чамд минь ангийн бүх банди нар хайртай, чи тэд нарын анхны хайр гэж одоо ч онгирох дуртай. Харин би тэгэхэд ч, одоо ч чамаас нэг юм нууж явсан нь: Би Ирагаас хөөрхөн байхад яагаад хөвгүүд Ирад татагдаад байдаг юм бол гэдэг бодол. Одоо ч залуус та хоёрт надаас илүү татагдахад би нөгөөх л 10 жилийн өмнөх асуултаа өөрөөсөө асуусан хэвээр. Миний хоёр найз тийм л гадаад төдийгүй дотоод сэтгэлийн үзэсгэлэнтэй, тэр нь та хоёрыг минь гийгүүлж явдаг. Би та хоёртоо хайртай. Одоо бид өсвөр насны охид байхаа хэдийн больсон. Ганц шил дарс хувааж уучихаад нэг нь нулимас цийлэгнүүлэхэд дагаад уйлдаг болчихож тиймээ. Зовлон зүтгүүртэйдээ биш харин хэн хэн маань амьдралын даваа бүдчээ болгонд бүдэрчихгүй юмсан гэж тэмцэхдээ нэг ч удаа хэцүү хатуу гэлтгүй шүд зуун тэвччихээд биесээ хараад тэсгэлгүй уярсан нь тэр гэдгийг би мэднээ. Найз гэдэг чинь ямар учиртай үг болохыг та хоёрыг харах болгондоо л улам ихээр ухамсарлан ойлгодог юм шүү. Хатууг минь зөөллөдөг, хамтдаа баярладаг бид гурвын гар гараасаа хөтлөлцөөд инээмсэглэн, элдвийг хүүрнэлдэн алхах гэрэлт зам уртаас урт байгааг би харж байна. 

          Хамгийн хэрэгтэй үед нь дэргэд чинь байж чадахгүй байгаад найзыгаа уучлаарай. Гэвч хоёр найз нь сэтгэл зүрхээрээ үргэлж чамтай хамт гэдгийг марталгүй санаж яваарай !!! Чамайгаа чанга тэврэн үнсье.
                                                                                                                                                                                   
О.Номингоогоос анд найз Э.Энхчимэгт
2010.11.02
          
 

Comments

2010-11-02 - ystoi ynztai

Бичсэн: namka

sxan bichjee... гоё шүү

. Шууд холбоос


2010-11-02 - сайхан... тун сайхан...

Бичсэн: Shinee (зочин)

Бид гурав их балай холбогдсон юм шиг байгаан хэхэ Хоёр найздаа маш их хайртай шүү... хайртай
Та гурав нээрээ гайхамшигтай найзууд... Эрч хүчтэй, энхрий ялдам, ухаалаг, зоригтой, шулуун шудрага, хөгжилтэй гээд хэлээд байвал олон сайхан чанрууд байдаг юм байна.
Энхчимэгээ, би ч гэсэн санаж байна шүү... Ангаахай миний өмнөөс зарим нэг хэлэх үгийг минь биччихсэн байна ш д кккк.... raised eyebrow

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: Бахархал

Сэтгэл гаргасан нь харагдажийнэ. Найзад нь ямар нэгэн юм болоо юу.

angel
ийм найзтай хүн заавал сайн болноо гэж бодожийнэ angel angel

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: dao

saihan naizuudtai angaahai


ih goyo bichjee.

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: Жигүүр (зочин)

Ангаахай охин юун дэгдээхэй байтугай том болсон байна шд кккккк

чи мундагаа би тэгэж л боддог... smug

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: upshot_gp

өө тийм байна уучлаарай. би голоос нь уншчихаж, миний сэтгэгдэлийг устгачихаарай.
...Дөнгөж ажилд ороод удаагүй 18-хан настай би гэдэг хүн өвдчихөөд, саяхан авсан цалин дуусчихсан...

. Шууд холбоос


2010-11-02 - upshot_gp-д

Бичсэн: Angaahai

Уучлаарай чи жоохон буруу ойлгосон юм шиг байна. Бидний хэн нь ч ядуу хоосон биш. Бүр тэр тусмаа тэвчиж чадахааргүй бол бүр ч биш.

Арай өөр утга санаатай юм. Ойлгож уншаагүй нь харамсалтай.

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: upshot_gp

эмэгтэй хүн иймэрхүү юм бичихээр сэтгэл өвдөөд байдаг юм. Зоригтой бай! ядуу хоосон байдал бол түр зуурынх, жоохон зүтгэл тэгээд л сайхан амьдрал ирнэ. Хүнд сайхан амьдрал ирэх нь амархан хурдан, дорхноо л сайхан болно.

. Шууд холбоос


2010-11-02 - Naiz n

Бичсэн: Ira

Naiz n unshaad,,,buur uilaad,,hachin bolchihloo...Heleh ugee ch martchihlaa,,,zugeer l setgel ovdood baina,,,Ta hoer n bieree nadtai hamt baigaa bish ch gesen setgel zurheeree dandaa hamt baidag shdee,,Yond uuchlalt guidag yom bedee... Eniig unshaad,,, hoer naizaa ulam buur hairlaj,,,uhel ireed daguulj yavii gelee ch ta hoeroos bolood yavj chadahgui baih,,, Naiz ta hoertoo hairtai shuu. уйлах

. Шууд холбоос


2010-11-02 -

Бичсэн: director

Өмөлзүүлээд хаячихиймаа. Сайхан бичжээ гоё шүү

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 18 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax