Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л бүх юм нь ойлгомжтой. Төрөөд л энгийн ээж аав, ойлгомжтой харилцаа, тодорхой сургууль, хүссэн мэргэжилд хүргэх үүрэгтэй хүмүүс, оюутны дурлал, жинхэнэ хайр нь хань болж хамаатнуудаа нийлүүлсэн хөтлөгчтэй хурим, талбай, найзуудаа нийлүүлсэн дунд нь цагаан юм намируулсан зураг, бонусанд нь өвсөн дээр суусан 2талын ижил хувцсаар гангарсан найзууд, даашинзан доор нуугдсан гэдэс... цаашлаад мэдэх биз дээ... "зүлгэн дээр зүгээр л гэрээ бариад амьдрахсан хүсэл"... Олны танил ч байсангүй, бүр бусдаас онцгойрох ширхэг ч өгөгдөл алга. Гэвч... Жирийн амьдраагүй байнаа. Одоог хүртэл л гэх гэсэн юм. Уг нь одоо л эхлэдэг амьдрал... Энэ гурван цэг бичвэрт ямар их фийлин хийлэг хүчтэй гээч... Үргэлж л буруу алхсан юм шиг хэр нь үргэлж л засахыг хүсэхгүй алдаанууд. Үргэлж зөв алхам хийх ямар байдаг бол???
2021.06.03 Истанбул, Турк