Angaahai's Diary
|
2009-03-13
Ээжийн охины өглөө.
- Чи ажилгүй юм уу? гэж ээж орж ирж сэрээв. - Хүүеээ хэд болж байна? Яанаа би хоцорчихож. - Тэхкү яадын сэрүүлэг нь 5 минут тутамд дугарахын. Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг гэдэг үг байдгийн. Би чам шиг нойртой болчих юмсан. Таван минут унтсан унтаагүйгийн ямар ялгаа байдаг байнаа гэж ээж үргэлжлүүлэв. Ээжийн хэлж байгаа үг нь осолдохгүй л надад хэлээд байна. Харин миний аль чихээр орж хаагуур гараад байгааг мэдэх юм алга. Харин өнөөдөр хоцорч болохгүй ш дээ. Найм хагаст очсон байх ёстой байсан. Одоо яанаа л гэж бодогдоно. Бас юу өмсөх вэ? Надад ер нь өмсөх хувцас гэж байхаа больцын бишүү? - Ээж миний нүд хаана байнаа? - Өчигдөр хаана тайлсан тэр газар чинь л байгаашд. - Олдохгүй байнаа. Яах аргагүй л нүдээ аваад тольны өмнө тавих шиг болсон доо. Одоо нүдгүй юм харахгүйшд /контакт линз/ - Ажил төрөл хийдэг л гэнэ ухаан санаа нь яахаараа надаас дор байдаг байнаа. Угаалгын өрөөнд л аваад тавьсан байналээшд. Гэр орноо цэвэрлэхэд яадым бэ дээ. Зочид буудалд байгаам шиг л байх юм. Ядаж наад хувцас хунараа эмх цэгцтэй байлгаачээ. Би гэж нэг айлын зарц шиг л байх юм. Энэ муу авгай хийчихнэ гэж боддог юмуу хаашаа ийн гэж ээж үглэнэ. - Уучлаарай даа. Би ажил ихтэй амжихгүй байна ш дээ. - За гэр орон цэвэрлэх нь ч одоо дүүрсэн хэрэг. Наад барьсан тавьсан аа байранд нь байлгахад яадын? Нялх хүүхэд шиг л хойноос нь дагаж явж цэгцлэх хэрэг гарахын. Хувцас хунараа эвхээд хийчихэж болохгүй байна уу? Угаалгах юмаа сагсанд хийгээд тавьчихаж бай. Ээж нь угаагаад тавьчихна гээд байхад яах гэж чихээд байдгийн бэ? Өглөө ороо хураахгүй гарвал ажил үйлс нь бүтдэггүй л гэдэг. Яаж хүмүүжихээрээ ийм болчихдог байнаа. Багадаа хичнээн цэвэрч нямбай, эмх цэгцтэй хүүхэд байлаа даа. Яаж айлын авгай, хүний эхнэр, хүүхдийн ээж болно доо. Яаваа даа даанчиг. - За ээж одоо болноо. Маргааш амрахаараа шкафаа янзлахаас. Ороо хураах гэхээр хоцрох гээд байна ш дээ. Би угаах юмаа өөрөө угаанаа. Би хөнжлөө хураачихсан бүтээх л дутуу явлаа ижээ баяртай. - Күүээ ердөө угаасан нь хаана байгаан? Би л лав 3 сар чамайг юм угааж байгааг харсангүй. Гүү ээ чи цай амсаад гараач дээ хийгээд тавьчихсан байхад. - Үгүй ээ ээж би ажил дээрээ очоод кофе уучихна баятай гарлаа шүү. - Өдөржин кофе уугаад биед муу л гэх юм болж өгвөл ус ууж бай. Муу гэсэн юм болгоныг албаар авч хэрэглэнээ. Ёстой сонин хүүхэд. Би чам шиг ингэж өөрөө өөрийнхөө биеийг алдаг хүүхэд хараагүй ээ. Өдөр есөн жорын хоол унд битгий авч ид. Дандаа хор. Та нар ямар бидний үед байгаа биш. Одоо чинь цаг төр өөр болсон үе. Тараг мараг аваад уучиж бай. - Ээж минь дээ. Тэр чинь адилхан л хортой. Тэгээд ч би кола уухаа багасгасан, цуу хэрэглэхгүй байгаа, кофе нэг их уухгүй дээ. Угаасаа зүрх дэлсээд байдаг юм. За явлаа шүү би. - Юу вэ чи ингэж явах гэж байгаа юм уу? нүцгэн шалдан хүн амьтан муу хэлэх вий дээ. Гадаа өнөөдөр хүйтрэнэ гэхчүлэ. Би даарахгүй ээ. Тэгээд ч нимгэхэн биш. Хүмүүс бүгд л ингэж явж байгаашд. - За чам шиг ингэж явж байгаа хүн ч байхгүй байхаа. Утсаа мартаж байгаан биш үү? - Өөө тийм байна. За тайнкс мама. - Ёстой нэг яахаараа надаас ийм хүүхэд гардаг байнаа. Цүл пал хийсэн ёстой нэг сонин хүүхэд шүү гэсээр хаалга хаагдав. Ээж бид 2-т ховор тохиолддог дуу шуутай өглөө. Гэхдээ л ээж минь үглээ болчихож. Хааяаа үглэхдээ ч ингэж их үглэдэггүйсэн. Ээжийн царай нүдэнд харагдаад инээд ч хүрэх шиг. Хөөрхөн шүү миний ээж. Эрүүл л байж ээжийгээ жаргаахым даа. Өөр ч юу хийж өгч чадах вэ. Ээжийнхээ дэргэд байх, ээжийгээ санах, ижийгээ бодох харах бүрт жаргал амтагдды шүү. Жаргал ямар амттайг та нар мэдэх үү? Жаргал чинь яааг ээжийн мээм шиг амттай, ээжийн үнэр шиг өнгөтэй.
Comments
|
|
Сүүлийн бичлэгүүд
. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. g84 . Enerelt . gereltuya . linux . xvv . yuki . Обдоо . Хүслийнжигүүр . DESI . zippy . 300-н блог . tatah . donika . arius . Гэрэлт Найзууд . hanil . director . Энхмандах . Shonkhor . dao . Чойрын Хүү . Зоригт ван . хундага . Зэрэглээ . Friska
Бичлэг:
35 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн
|