2010-07-15
Өвдөөд л ......
Ёоооооё тэнэг юм шиг болчих юмсан. Тэгвэл ямар амар байх болоо. Дандаа илүүг бодож, ихийг тунгааж, учрыг нь олох гэдэг залхмаар зангаа үзэн ядаж байна. Юу ч болсон байсан юм болоогүй юм шиг л тайван байж сурах юмсан. Нүүрэн дээрээ тэгэж чадаж байвч дотроо шатаад үхчих гээд байх юм. Нэг тийм хөндүүр оргиод нулимас тээглээд хахаж үхэхнээ. Хичнээн их хүлээлээ дээ. Ийм үр дүнг л тэгэж их хүлээсэн гэж үү дээ. Яасан муухай хатуу сэтгэл вэ. Одоо гуравхан цаг.... тэгээд л эхлэх хэрнээ хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй төгсгөл. Хэзээ учрах нь мэдэгдэхгүй хүлээлт, тийм гэхийн тэмдэггүй шаналал... Би ядарч, цөхөрч байна.
Comments
|