Angaahai's Diary
2007-08-22
Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???

Хэдэн сарын өмнө нэг танилын маань эгч намайг зөв энергитэй охин байна гэж хэлсийн. Би тэгээд энэ магтаал мөн эсэх мөн бол надад таарсан магтаал мөн үү биш үү гэж бодсон байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр би л лав энэ магтаалд тохирох хүн биш дэгээ. Яаруу сандруу, ээжийн хэлдэгээр салбачуу, бас тэрүүхэн тэндээ хэгжүүн, муухай ааштай, зөрүүд, залхуу гээд л бүх л муу муухай зан ааш төвлөрсөн төв цэг. Зөв байтугай буруу энерги ч ялгаркуу. Ер нь энерги ялгаруулж чаддымүү гүүмүү бүү мэд. Гүү ээ тэгээд ч ер нь зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол? Хамт байхаар хажуудах хүнрүүгээ гэрэл цацруулаад байдын болуу? Манай байрны урд талд байдаг гутал засварын газрын гуталчин ах зөв энергитэй хүн гээч нь байхаа. Би гэж амьтан хөл муутайн болохоор унаж бүдэрч халтирч үсэрч яваад мөн ч олон гутлыг цааш нь харуулсан даа. Дандаа л өсгийгөө хугалаж, унагаж, наалтыг нь салгаж, урж, тасдаж явдаг болохоор байс хийгээд л Сүхээ ах дээр уруу царайлаад орно. Сүхээ ахаа хугарцаан, Сүхээ ахаа унацаан, Сүхээ ахаа нэг нь маажийчлаа, нөгөөдөх нь урагдчихлаа гээд л.... Овоо хэд хоног хөлөө захираад аятайхан гишгэж зөөгөөд явчихвал нөгөө муу гуталнууд чинь ааа чи тэгнэ байхаа гэсэн шиг дороо өсгий нь элэгдчихнэ. Аймаар заяагүй. Гуталчин нөхөртэй л суухгүй бол хамаг цалингаа Сүхээ ахад сэгсрүүлээд дуусгачихна. Гэхдээ хөөрхий минь хааяаадаа надад үнэгүй иж бүрэн үйлчилгээ үзүүлнээ бас арын хаалгадаад. За тэгээд бүр эхлээсээ юугжийлаа. Аан тийн. Сүхээ ах лаг даруухан, тэгээл инээгээл байна. Нүдэнд дулаахан гэж жигтэйхэн. Өдөржин ажил дээрээ нервтжаагаал замдаа мулт гишгэж өсгийгөө хугалаал өөрийгөө ч зулгаахад бэлэн байгаа хүн үсрээл оронгуут Сүхээ ахыг хараал нээх тайван болчихно. Хамаг юм мартагдаал. Гэхдээ би дурлаагүй л дээ. Буруугаар ойлговоо. Сүхээ ах цаанаасаа нэг л тайван дулаан уур амьсгалыг ялгаруулаад байдаг юм шигээ. Тэгээл би гэдэг хүн босоод зогсохоор бүтнээрээ багтахгүй жижиг ТҮЦ шиг юманд нь орохоор л амар амгалангийн цэцэрлэгт байгаа юм шиг л болчихно. Сүхээ ах манай тэр хавийн бүх бүсгүйчүүдийн аврагч. Бас манай байрныхны өндөр өсгийтийн сан хөмрөг зөвхөн тэнд л төвлөрнө. Хүүхнүүд хойно хойноосоо уйлан дугараал ороод ирдийшд. Тэгээд эмэгтэйчүүд бас лаг сониоон. Үргэлж нэг нэгэнтэйгээ тэмцэлддэг зангаа тэр муу саарал төмөр овоохойд ч тавикуу л байгаам чинь. Хүн өрөөсөн гутлаа өгчөөд хүлээгээд сууж байхад чинь амьсгаа нь давхцаж орж ирээл би яараад байна. Миний ажил төрөл хэцүүдлээ. Тэгэж ингэж хүн мал хүлээж байгаа гээл урдуур дайркаадаагаам чинь би болон бусад нь тэгээд ажил амьдралгүй хэнийг ч хүлээлгэдэггүй хийх юмгүйдээ гуталчны үүд сахиж суужаагаамуу хаашаа ийн. Нэг нэгнийгээ хүндлэнэ гэж мэддэггүй бололтой. Сүхээ ах тэгээд бас их манжаа. Хүний юмыг янзалж дуусаагүүн байж алив гээл авна. Миний уур хүрээл Сүхээ ахруу муухай хараал суухаар надруу нэг инээчээл яаруу хүүхэнд хандаж энэ одоо дууслаа тэгээд үзье түр хүлээгээрэй гээл амыг нь таглачиж байгаам чинь нээх гоё. Өвөл болохоор Сүхээ ахыгаа өрөвдөөд байдаг юм. Тэр төмөр овоохой нь аймаар хүйтэн. Тэндээ нэг муухан халдаг тенн залгачихаад л сууж байна. Тэгсэн ч тэр нь нээх нэмэргүй. тэгээд ч хаалга нь байн байн онгойж хаагдаад өмнө нь орж ирсэн өвлийн жавар хургаж амжаагүй байтал л дараагийнх нь дайраад ороод ирж байгаам чинь. Яаж ч халуун байх вэ дээ. Сүхээ ах даараад хөхөрчихсөн царайтай байгаан байж л инээгээл угтана. Хааяаадаа халуун цай хоол оруулж өгвөл их баярлана даа. Оруулаад өгчих юмсан гэж боддог мөртлөө нэг ч удаа тэгэж үзээгүй. Би бас их муухай хүн юмаа. За за одоо дуусгалаа. Ямар гарчиг өгчөөд юугаа ч биччив дээ. Энерги биш гуталчны амьдралыг л биччих шиг боллоо. Дараа нь жинхэнэ энэ сэдвээр бодож байснаа бичихээс.


Comments

2008-09-05 - posh-d

Бичсэн: Angaahai

Tegiishuu za. Ted nar chin harin zaschdag gesen.

. Шууд холбоос


2008-09-05 -

Бичсэн: posh

Angaahai tegej baigaad manai nohoriig haraarai. Zov energytei hun gej ter l baih daa. Bi anh haraal barag tanihguim baij suutsiin. odoo ch gesen odor bolgon az jargaltai yavdag n ter hunii zov energiinh boluu daa. yer n ch nohorteigoo suugaad zov energyiinh n noloond orood bas aash aranshin ovoo zasarj baigaa gej.

. Шууд холбоос


2007-08-23 - Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii

зөв санаа бодолтой хүнийг зөв энергитэй гэдэг болуу

. Шууд холбоос


2007-08-22 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai

Гүү ээ гэхдээ хайр майртай хүнийхээ хажууд байхад л тийм байдышд. Юу ч анзааркуу, эргэн тойрон энд тэнд ямар ч юм болсон нүдэн балай чихэн дүлий. Зөвхөн тэрний дэргэд л байгаад баймаар. Цаг хугацаа урсан өнгөрч байгааг ч анзааркуу. Харин тэр зөв энергитэй хүмүүсийн хажуудаас дэлхий сөнөсөн ч холдохгүй байна гэдэг чинь арай өрөөсгөл өө. Би л лав Сүхээ ахын дэргэдээс дэлхий сөнөкөөд байвал гэрлүүгээ ээжрүүгээ гүйгээл явчина. Лав л Сүхээ ахын төмөр овоохойд үхкүү л юм шүү.

. Шууд холбоос


2007-08-22 - Сэтгэгдэл

Бичсэн: sirus

нэг тийм хүн мэддэг байсан ш дээ... нээх гоёо... хажууд нь байхад амгалан... тэрний л хажууд байхад дэлхий сөнөж байсан ч зүгээр инээхий нь хараал байжийж чадахым шиг...

. Шууд холбоос


2007-08-22 - Сэтгэгдэл

Бичсэн: Angaahai

Харин тийм мэдрэмж төрдөг тээ. Бас уулзах болгонд л муу юм тохиолдоод байдаг хар мөртэй хүн байдын байналээшд манай нэг найз яг тийм хүн. Уулзах болгонд надад нэг муу юм тохиолддын. Мөнгөө алдах, утсаа алдах, зүв зүгээр байжийснаа л хүнтэй маргалдах, цагдаад торгуулах, хүнд хөөлгөх гээл тэрэнтэй уулзахаар дандаа хар мөр дагуулж ирнэ. Тэгээд бүр яг тэр уулзсан өдрөө тохиолддышд лаг сонин. Сүүлдээ бүр тэрэнтэй уулзахаас цааргалдаг болсон. Бодвол тэр буруу энергитэй хүн болотой.

. Шууд холбоос


2007-08-22 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum

тэр зөв буруу гээч нь яамар байдагийг мэдэх биш. тэхдээ л зарим нэг хүнтэй дөнгөж уулзчаал хамт байгаал баймаар гоё байдаг хирнээ зарим хүнтэй уулзангуут л ар нурууны үс босоод бушуухан холдмоор болдог шдээ. тийм хүмстэй ахиж уулзмааргүй байдын.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 74 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax