Гөөмөн эдийн шуналтай хүүхэн юмаа би. Гадуур хүмсүүд хайр майр хавар мавар хүүхэн залуу ярьсан, бал сарлаг хүүхэн залуус л байхад би гэж нэг санхүүгийн хямралд өртцорсон хүн нэгхэн ширхэг байнаа. Тэгээд балиар муухай чивэлт сэтгэл маань мөнгө төгрөг балют салют гэхээр л хаврын синдромтдог, бал сарлаглаг болдог муухай зантай эд байж гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрчийшд сүүлийн үед. Гүэ тээд энэ дэлхийн зах зээл тив орны санкүүгийн хямрал чинь аааль хэдэн жилийн өмнө явагдаж дуусаагүй одоогоороо ч гэсэн явагдсааран байгаанмуу, эсвэл дууссан ч гэсэн хаа байсан хамаагүй над мэтэд давалгаа нь одоо л нөлөөлж байна уу? Ерөөсөө хариуг эс олох боловч нэг ухаантай дүгнэлтэнд хүрчээд байгаа нь хэтэрхий их өр тавьж бусдын мөнгөөр хүүдэгнэж иджууж инээж ханиаж хүний юм гэсэн хүрэн бөөрөн сэтгэлээр хандаж хаа хамаагүй цацаж цалгиж явахаар ийм болчдог эцсийн үр дагавар байх нь гэсэн онолдолт болов. Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэж яасан үнэн үгэв нтр. Ёооо мөнгө мөнгө мөнгөтэй болчуул шууд сэтгэл гэгэлзкээдээдэг сэтгэл гэгэлзүүр байхдаа сайхан амьтан юм байгаамшд би. Яах вэ шуналтай л болохоос цайлган юм чааваас. Ер нь хүний сэтгэл гэдэг чинь эд баялагтай баялаггүй гэгэлзэж эргэлзэж эргэлдэж эвхрэлдэж болдог эд бишийм байсын бишийм бишүү тээ?