Angaahai's Diary
2008-09-23
Бурхан танаас харамланам.
Ижий минь алга. Ангийнхаа охинтой уулзахаар явсан гэнэ. Хөөрхөн шүү миний ээж. Хааяа нэг хамт гадагшаа гарахаар манай ангийн банди эсвэл манай ангийн охин явж байна гэж ирээд л сүйд болно. За та одоо энэ дээлтэй авгайг охин гээд байхдаа яадгын гэхээр тэр үедээ охин л байсан юм чинь гэж ирээд л сүрхий өмөөрнө.
Ээжийгээ санаад байх чинь. Хамт байгаа хэрнээ ингэтлээ санана гэж байдгаа. Миний ээж бусад хүмүүсийн аавыгаа хэрхэн тодорхойлж ярьдаг тэр тодорхойлолтод дөхөж очихоор зантай хүн. Тэр бүр үглэж, яншаад байхгүй. Шаардлагатай гэж үзвэл ганц л үг өгүүлбэр хэлнэ. Тэр нь ямар далайцтай тусдаг гээч ярих ч юм биш. Бид бие биедээ тэр бүр хайртай дуртай гэж хэлээд байдаггүй. Багаасаа л тэгээд өсчихсөн болохоор одоо ч эвгүй санагдаад гарч орох тоолондоо бүүхэл ганц удаа ч ээжээ би тандаа хайртай шүү гэж хэлээд хацар дээр нь үнсэж чаддаггүй юм. Сүүлийн үед үүнийгээ хэлмээр санагддаг ч ээжийнхээ сэтгэлийг зовоочихно байх гэж эмээгээд хэлдэггүй. Ээж гэнэт юу болоов, яав ийв гээд л гайхна. Намайг ч охин минь суу гэж хажуудаа татаж суулгаад нарийн ширийнийг учирлаж байсныг би санадаггүй. Гэхдээ л ижийгийн минь байгаа байдал тэр чигээрээ хайр агуулсныг нь би мэдэрдэг. Мэдээж үргэлж ийм байгаагүй ээ. Аавыг өөд болсноос хойш л муу ээж минь ийм болчихсон байх гэж би хааяа тааварладаг. Айлын хүүхдүүд аавдаа очоод ховлоход нь шарлахсандаа ээж дээрээ гүйж ирчихээд бүх хүүхдүүд аавтай төрсөн байхад та дүү бид гурвыг л аавгүй төрүүлсэн гээд гомдоод уйлахад минь элэг зүрх нь ямар их өмөрдөг байсан болоо миний ээжийн. Хөөрхийдөө насаараа намайг гэсээр өтөлж байгаа царай, буурал суусан үс, ширгэж байгаа нүдийг хараад би ямар их шаналдаг гээч, бас биширдэг. Энэ хүнээс яаж ийм асар их сэтгэлийн хүч тэнхээ гардаг байнаа гэж гайхдаг. Миний ээж залуудаа ямар сайхан бүсгүй байсан гэж санана. Юун тэр тив дэлхийн мисс, Ази номхон далайн топ моделууд..... Гэтэл тийм байсан хүн намайг сэргэлэн болжмор шиг дэгэж дэрвэхийн хирээр нүдэн дээр минь хөгшин улиас шиг дүнсийн сааралтахыг хараад өөрийн эрхгүй бурхан, цаг хугацаа, үхэл гурвыг үзэн ядмаар болох юм. Эвий дээ миний ээж бусдын ээж шиг үр хүүхдийнхээ амьдралын замыг хэрхэн тэгшитгэх талаар эр нөхөртэйгээ зөвлөлдөж үзсэн ч биш, өрөөлийн ээж шиг үрсээ эзгүйд эр нөхөртөө нялхарч, эрхэлж, туньж үзсэн ч биш, хоол цайныхаа дээжийг бурханд л өргөхөөс эр хүнд барьж явсан ч биш. Насаараа намайг бүдрээд уначих вий, бөгсөө хайрчих вий гэж, өмнө хойно минь гарч бөгтгөнөсөөр насаа элээсэн амьд бурхан минь. Тэр загиначих вий, энэ дэлсчих вий гэж нүднийхээ булангаар өмөөрч, сэтгэлийнхээ гүнд харамлаж суухад нь бүдэрч унасан чулуу, бусдад гомдсон цөхрөл хоёрт хорсон өвдөхдөө тандаа л агсамнах юм даа. Амьдралын эрээн барааныг таны алганаас амсчихсан юм шиг л аашилдагсан. Өтөлчихжээ. Сүүлийн үед улам л ихээр мэдрэгдэх боллоо. Бас их л хурдан санагдах болов. Эсвэл бид өтөлж явааг нь өмнө нь анзаардаггүй насаараа хөлөө дулаацуулуулж, хөнжлөө  хучуулна гэж санаж явсаных ч юм уу? Одоо ижийгийн минь биднээр хөлөө дулаацуулуулж, хөнжлөө хучуулах цаг нь ирчихсэн юм шиг л санагдах боллоо. Санчиг нь өдөр өдрөөр бууралтаж, үг яриа нь алхам тутамдаа олшроод ижий минь нэг л өөр. Хамрын ханиад ч хүрч үзээгүй ээж минь сууж босох тоолондоо өвчин хэлээд айдас төрүүлэх болж, Бурхан, хайрлах нь бүү хэл хэтэрхий хайр гамгүй эдэллээ гээд ижийг минь өдөр ирэх тусам биднээс харамлаад байх шиг. Үрсээсээ болоод өвдөх ч эрхгүй байсан байх даа миний ээж. Ганцхан аяга халуун цай оочоод хөлс нь бурзайж харагдах болж. Эмгэн болчихоод хажууд минь суугаагүй ч эр зориг, хүч тэнхээ, сэтгэлийн хат, тэвчээртэй ижий минь хатаж хорчийгоод нэг л биш. Яаж ачлъя даа ээжийгээ. Маргааш гэхэд л мартчихаад, ганцаар амьдралыг туулсан хувь заяагаа аргадаж ганцхан балгасан дарсанд нь ад үзэж архи уулаа гээд загнаж суух байх даа. Яах вэ миний ээж наргиж цэнгэ, найз нөхөдтэйгээ уулзаж учир. Охидруугаа битгий яар. Бид учраа олно. Нэгийг нь хувцаслаж тавьчихаад хоёр дахьруу нь явахад гурав дахь нь өнхрөөд ойчдог байсан үеэ бодвол бид том болчихсон хүмүүс. Хүсэх л юм ганц байна. Илүү ганц хоног дэргэд минь байж хайрлаач. Сайн сайхан явж, ололт амжилт гаргаж, ач зээг тань хормойд тань эрхлүүлэн нийгэмдээ тустай, олондоо нэртэй, инээд цалгим аз жаргалтай амьдарч магнайг тань ганцхан тэнийлгэтэл илүү ганц хоног хажууд минь байж хайрла. Бурхан танаас ганц л юмаа харамлъя....

Comments

2008-10-15 - Bayarlalaa

Бичсэн: Зочин

Бидний хатууг зөөллөж, хазгайг тэгшилж байдаг Ээж нарийн тухай уран сайхан бичсэн Ангаахайдаа баярлалаа.

. Шууд холбоос


2008-09-24 -

Бичсэн: Зочин (зочин)

love struck тийм шүү...

. Шууд холбоос


2008-09-24 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Ухаалаг охиноороо ээж нь бахарнаа. Боломж байгаа дээр нь хайртай гэдэг үгийг харамгүйгээр хэлээрэй. Сайн тэвэрч байгаад зөндөө их зургаа авхуулаарай. Зээгийн зулай үнэрлүүлж сэтгэлийг нь нэг тэнийлгээрэй...

. Шууд холбоос


2008-09-23 -

Бичсэн: tatah (зочин)

эмзэг сэдэв бна. нэмж бичих юм алга.

happy

. Шууд холбоос


2008-09-23 -

Бичсэн: maralaa

нүдэнд харагдтал сайхан бичжээ. нээрээ л аав, ээж маань биднийг гэсээр өөрсдийгөө мартддаг даа. энэ бичлэгийг уншаад ухааралыг олох шиг боллоо. ээжийгээ гайхах байсан ч гэсэн үнсчихвэл баярлах болно шүү,

. Шууд холбоос


2008-09-23 -

Бичсэн: gereltuya

Яагаад ч юм гуниг төржийнө. Ээжийгээ санаж байна, бас хүүхдүүдээ өрөвдөж байна. Хэзээ нэгэн өдөр ингээд өмөрч суух байх даа, миний 2 зулзага. sad

. Шууд холбоос


2008-09-23 - Ижий өөрөө бурхан

Бичсэн: Uudam

happy Нэг л өдөр бидний үрс бас л ингээд биднийг харамлаад санаад сууж байх байхдаа

. Шууд холбоос


2008-09-23 -

Бичсэн: gangaa

Ухаантай ачлалтай охин байна.Тиймээ ээжүүд бүгд сайхан үр болсон биднийхээ төлөө асаж уугисаар дуусах тэр л гайхамшигт ариун бурхаддаа мөргөе.Сайхан бичжээ.Би ч бас ээжийгээ маш их санав.Аав ээж 2 маань ойрхоон байдаг ч тэр болгон очоод байж чаддаггүй өөрийгөө зэмлэв.Аав ээж 2-тоо очоод ирье.

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Are you happy now?
. Муугийн ёс биш Монголын ёс !!!!
. Хүүхэд ч биш хүүхэн ч биш
. Лоооонг таааям
. Бишийм байсын бишийн бишүү?
. Зөввв л алхчуул баяжкаад ;-p
. Олуулаа олуулаа оооолууууулааа
. Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
. Хүйт даамаар....
. Шал дэмий
. Учраа мэдкү
. Эмжээртэй бодол
. Эвий чааваас
. Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
. Дундаа ганц сүнстэй
. Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
. I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
. Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
. Бид 2
. Пиддуу :(
. Өвдөөд л ......
. АМРЫГ ЭРЬЕ !!!
. Яахуу?
. Истоооооо Бүткүэ
. Сайхаааааан сайхан
. Үхкжийшд
. Сайн байцгаана уу !
. Одоо засуулаад ч яахсан билээ
. Би Нойрны Эм
. Тэндээс би ирсэн
. Хохирогч гомдоогүй хүчин
. Дахилт алга Дахилт алга
. Утгагүйн утга
. Цогцослогч
. Ээжийн охины өглөө.
. Гэмшив
. Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
. Дуртай, хайртай
. Болохгүй
. Өөртөө л...
. Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
. Багын явдал-1 Заяа бид хоёр
. АААААААААААААААА
. Гинж
. Эсрэг өдөр
. Эргэлзээ
. Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
. Сөү кисс ми :-)
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
. Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
. Өөө нээрээ...
. Тайлбаргүй
. Тэнэггүй тэнэглэл
. Битгий болиулаарай
. Дашка-с та бүхэндээ :-)
. Эмжээргүй бодлын эсгэрсэн дуулал гэчхүү /юүгсэн ч үгийн/
. Бурхан танаас харамланам.
. Гүсэл дачаааал гсн ;-)
. Би одоо тээээ яахымэл дээ
. Би одоо ч бага зэрэг са......гүй :-)
. Эцсийн удаа мэхиие !!!
. Өөх ч биш булчирхай ч биш өөр ямар нэгэн юм...
. Би азтай :)
. Би буруутай...
. Энэ тэрхэн
. Гэгээн алсад одохсон....
. Гайтай ийн
. Ergen dursahui...
. Амралт
. Байгаа оноогүй бухимдал
. Би ч бас гомддог.
. Ямартай ч....
. Тайвшралыг олов.
. (гарчиггүй)
. ЦЭНГЭН КӨГЖИЛДИЙӨӨӨӨӨ
. Эмжээргүй бодол
. Гэцүүдэл
. Цаашдаа яаая гэж бодох вэ?
. Өндөр өсгийтийн үнэтэй бөөр
. Магадгүй би.....
. Дагуулууд авцөөөөөөөөөөн
. Дүнхүүрэл
. Сэтгэгдэл-1
. Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???
. Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-1|
. Hohino hohino
. Muu yor 666
. Uhel, Amidral....
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-3|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-4|
. Alsad suugaa chamdaa... |temdeglel-2|
. Өнгөрсөн он жилүүдэд цаг хугацаатай хамт урсан одсон миний хямралын үеүд
. Нөхөрлөлийн эхлэл
. Хоромхон зуурын мансуурал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. g84
. Enerelt
. gereltuya
. linux
. xvv
. yuki
. Обдоо
. Хүслийнжигүүр
. DESI
. zippy
. 300-н блог
. tatah
. donika
. arius
. Гэрэлт Найзууд
. hanil
. director
. Энхмандах
. Shonkhor
. dao
. Чойрын Хүү
. Зоригт ван
. хундага
. Зэрэглээ
. Friska

Бичлэг: 54 » Нийт: 79
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax