Манай захирал гадаадад ажлаар яваад 2 хоногийн өмнө ирсэн юм. Харин өнөөдөр ажлын явц, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тайлан тэнцэл зэрэг асуудлуудыг ярилцахаар хуралдваа. Манайхан ч яахав дор бүрнээ сандралдаад л байхын. Аргагүйшд өнгөрсөн 20 гаран хоног диваажин гээчид нь ирчихсэн юм шиг л жаргацгааж байсан улс. Ганц харж хандаж, шахаж шаардаж байсан хүн нь эзгүй болчихоор дааж давшгүй их дарамтнаас ангижирсан аятай л байсын бид хэд. Хурал дээр нэг нэгээрээ босоол тайлангаа тавьсан чинь өөдгүй амьтад хэлэх үг нь олдохгүй байсымуу үнэхээр хэлмээр санагдсымуу хэлэлцэж тохиролцсон юм шиг л ар араасаа угсруулж босоол ажил ерөнхийдөө ийм тийм, миний хувьд ингэлээ тэглээ гэж хэд 3 үг хэлсэнээ /миний нэрийг хэлэв/-ээс бусад нь ажлын цаг ашиглалт сайтай байлаа. /Дахиад л миний нэрийг хэлэв/- нь 21 хоногт нийт 14 цагийн хоцролттой байлаа гээл аваад хаядын. Хамгийн сүүлд нягтлан босч ирээл бас яг энэ үгсийг хэлсэнээ "Сүүлд ажилдаа хэзээ ирэхийг нь утсаар асуулгахад -Компьютер эвдэрхий юм чинь би эрт очоод яадгийн гэсэн шалтаг хэлж байна лээ. /Би байн байн залгаад байхаар нь тэгээд хэлчихсэн юм.Угаасаа эвдэрхий байгаа нь үнэн л юм чинь./ Тэр нь ч нэг бодлын үнэн л байдаг байх. Манайх ер нь байнга тог унтарч асдаг газар учир тог баригч авах шаардлагатай. Ингэж байгаад миний юм ч эвдрэхийг үгүйсгэхгүй /санхүүгийн программ хэрэглэдэг учир санаа нь зовсон бололтой/ гэнээ. Боож үхмээр. Манайхан бүгд цаг бүртгэлийн албыг давхар давхар хашдаг болсоныг сая л анзаарлаа. Тэгэж тэгэж миний ээлж болохоор нь би босоол юмаа тайлагначаал -Ажлаас байнга хоцорсон гэдэг асуудал дээр би өөрийгөө өмөөрч худал үнэн хэлээд байх зохимжгүй гэж бодож байна. Би биеэ дайчилж чадаагүй нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хамт олондоо муу үлгэр дууриал болсондоо хүлцэл өчье л гэлээ. Өөр үг хэлэх дур ч хүрсэнгүй, үг ч олдсонгүй. Миний буруу л юм чинь одоо яаая гэх вэ. Харин ганц л юманд уур хүрч байлаа. Угаасаа л намайг өдөр бүр их бага хэмжээгээр ажлаас хоцордог гэдгийг бүгд л мэддэг байж тэгээд захиралаас бусад нь хэн нь ч боль барь, яав ийв, шалтгаан нь юув гэж асууж сураглаж үзээгүйн байж захиралыг ирэхээр л нээх сүрхий бүх л юманд хяналт тавьж ажилласан, хэлэх үгтэй хийсэн юмтай болж харагдах гэсэн хүмүүс. Тэр бүх л юм нь миний ажилдаа ирэх цаг юм уу хаашаа ийн. Уур хүрч үхэх гэж байгаал -За одоо яаая гэх вэ аль бэртэгчин хүмүүсийг хэлж барах вэ гэж бодоод уурлахаа боличоол сууж байсан чинь захирал дууддын байна. Яваад очтол манай захирал их л аргаа барсан царайтай сууж байна. Гартаа ажиллагсдын цагийн бүртгэл дэлгээд тавьчихсан байхын. Тэгснээ намайг цоортол ширтэж байснаа "Цаашдаа яаая гэж бодож байна?" гээд пал хийтэл асуудын. Би ч угаасаа юуны тухай ярьж байгааг нь ойлгож байгаа болохоор гайхсангүй. Гэхдээ л балмагдав. Хэлэх үг ч олдсонгүй. Би маргаашнаас эхлэж дахиж хоцрохгүй гэлтэй нь биш. Угаасаа аль хэдэн жилийн өмнөөс л миний дахиж хоцрохгүй гэсэн амлалт өгсөн бичиг цаас хавтас дүүрэн байгаа болохоор бас л худлаа хэлэхийн нэмэр гэж бодлоо. Цаашдаа энэ хэвээрээ байна гээд хэлчихвэл хэтэрхий доромжилсон хэрэг болчих гээд байдаг. Тэгэхээр нь доошоо хараад дугуй л зогслоо. Захирал чиний төлөө л ингэж хэлж байна. Бага залуу дээрээ энэ дутагдлаа засаад авчихвал чи хаа ч очсон гологдохооргүй ш дээ энэ тэр гээд л баахан л лекц уншиж байна. Угаасаа захирал миний төлөө хэлж байгааг нь би мэднээ. Миний төлөө 3 жил хэлж байгаа тэвчээр оюуныг нь ч би үнэлдэг. Гэхдээ асуудлын зангилаа нь надад л байгаад байдаг. Яалтай билээ. Захирал яриад би толгой дохисоор байгаад энэ уулзалт дуусав. Захирал надаас ямар нэгэн амлалт авмааргүй байна. Угаасаа ч залхаж байна гэнэ. Тэгээд намайг өөрөө дотроо сайн бодоод үз гэнэ. Би ч угаасаа тэгье л гэж бодож байсан юм. Манай захирал ухаантай хүн. Миний хүндэлж явдаг цөөн тооны хүмүүсийн нэг. Тиймдээ ч энэ хүний хэлсэн үг надад хүнд тусдаг юм. Далайцтай гэх юм уу даа. Би одоо тэгээд цаашдаа яах вэ? Өглөө яагаад ч босч чадахгүй байгаам чинь би яахуу? Өөрийгөө дачилж, дутагдалтайгаа тэмцэнэ гэхээр чинь тэмцэх эсэхээ мэдэх сөхөөгүй унтагдаад байхаар одоо би тэгээд яах болж байнаа. Ядаж 10-н жилд сурч байхдаа эхний цагийн хичээлүүд дээр суугаад сурчихсан бол өнөөдөр ингэж зовохгүй л байх байсан юм. Харин их сургуульд өглөө босох шаардлага гардаггүй байлаа. Ер нь эрт унтсан ч орой унтсан ч чанарын ялгаагүй. Өглөө заавал 9 өнгөрөөж байж сэрнэ. Сэрэхэд сэрүүлэг хөлд л яавжийна. Харин амралтын өдрүүдэд сайхан ханатлаа унтаж авъя /ханакуу л дээ угаасаа/ гэхээр л гайтай юм шиг нөгөө л 9 цаг өнгөрөв үү үгүй юу сэрчихнэ. Аан нээрээ захирал бас ингэж хэлсийн байна. "Ажилд орсон эхний нэг сар л ажлаас хоцроогүй. Үүнээс хойшхи хугацаанд байнга хоцорсон". Тэр эхний сар нь ээж эрчимтэй арга хэмжээ авсан байхгүй юу. Өглөө хар үүрээр хөнжил хуулж хаячихаад хүйтэн ус шүршээд зогсоод байдаг байсын. Босохоос өөр аргагүй. Чичрээд байгаам чинь. Болкуу бол загинана, үглэнэ. Сүүлдээ өөрөө залхаад сарын дараа болисон доо хөөрхий. Тэгээд л би хэвийн амьдралдаа эргэж орсон. Хоцроод л хоцроод л... Гэхдээ ажлыг бол цалгардуулж үзээгүй ээ. Өглөө хоцрохдоо бэлдээд маргааш өглөөний ажлыг өмнөх орой нь бэлдээд тавьчихдаг болохоор асуудал үүсээд байдаггүй юм. Одоо хамгийн гол асуудал ЦААШДАА ЯААЯ ГЭЖ БОДОХ ВЭ? Энэ талаар бодохоор салхинд гарлаа....