Цагаа олоогүй бодрол эргэцүүллүүд толгой тархиар дүүрээл байдаг мөртлөө яг бичье гэхээр л бодол эвлэж өгөхгүй юм. Өнөөдөр лаг цасан цагаан болоол цагаан өмд хамд өмсөөд ирсэн чинь салгалаад уух гэж аягаласан кофегоороо будчихлаа. Ямар тээл нээх бор бор толботой цагаан өмд өмсчөөд гунхалзаад байлтай нь биш амьтан хүн муу хэлнэ гэж бодоод тайлаад угаацан. Одоо хамт ажилладаг охины шүүгээнд байсан өмдийг нь гаргуулж өмсчөөл суужийна. Ойрд амьдрал минь адал явдлаар дүүрэн л өнгөрч байна. Нээрээ нохой маань 3 хоногийн өмнө өнгөрчихсөн. 1993 онд намайг сургуульд ордог жил Польш улсаас төрөөд хэдхэн хоносон нялх гөлөг ирж байсан юм. Ямар гээч үйлдвэрийн нохой болохыг нь би сайн мэдэхгүй. Парис Хилтон өөр хэн хэн ч билээдээ тэврээд яваад байдаг бас хааяахан ганц хоёр клипэнд дүрээ үлдээчихдэг бяцхан нохой шүү дээ. Ижил дасал эгч дүүс болоод 14 жилийг ардаа орхижээ. нохойны насыг 2-оор үржүүлж тооцдог гэж ярьдаг нь хэрэв үнэн бол надаас эгч /эм/ нохой байлаа. Бага байхдаа Аска-гаа гадуур тэврээл явахаар хүмүүс янзага энэ тэр гээл явуулдаггүй байсан сан. Зоопаркгүй Монголдоо л тэрүүхэн тэндээ од болдог байсын. Хөгшрөөд, шүднүүд нь унаад. сахал сормуус нь цайгаад, арьс нь унжаад аймаар өрөвдмөөр болчихсон. Бас ядаж байхад хөхний хавдар гэдэг өвчин тусаад гэдсэн дээр нь аймаар том хавдар ургацан... Хөөрхий амьтан. Бүр нүднээс гарчихсан байсан юм. Гөлөглөөгүй эм нохой уулаасаа тийм өвчин тусдаг гэнээ. Уг нь хагалгаа хийж болдог боловч Аска маань бичкэн бас нас нь хэт хөгшин болохоор хагалгаагаа даахгүй гэж эмч хэлсэн. Лагер дээр том нохойд хазуулаад л тэр дороо хавдарнаас нь цус алдаад өнгөрчихсөн. Би яг тэр үед дэргэд нь байгаагүй болохоор сонсоод зөндөө уйлсан. Нохой үхэхэд юунд нь уйлдын гэж бодож магадгүй л дээ гэхдээ л хар багаасаа хамтдаа өссөн болохоор гэр бүлийн нэг гишүүнээс өөрцгүй болчихсон байсан юм. Гэхдээ нэг бодлын шарх нь бүр хүндрээд өвдөж зовж үхсэнээс ингээд үхчихсэн нь ч дээр байсан байх л даа. Хүн хөгширөхөөр хүүхэд нохойн доог болдог гэдэг бол харин нохой хөгширөхөөрөө лааг өрөвдөлтэй болчдын байналээшд. Бүр нүднээс гараад харахаар нүд халтирмаар. Аска маань нэг хэсэгтээ л үйгүйлэгдээд эвгүй байна байх даа. Нохой үхэхдээ гэртээ тохиолдох муу муухай зүйлийг аваад үхдэг гэсэн. Аска ч бүр арав хорин тийм зүйлийг аваад явсан байх өөөө. Манай Аска лааг ухаантай нохойшд. Хүн жоохон нүүр өгөхийг андахгүй, бас жоохон чанга дугарчуул гүйгээл алга болчино уур гартал нүдэнд өртөхгүй байж байжийгаал сүүлээ хөдөлгөөл хэл амаа долоогоол мурилзаал гараад ирнэ. Эрхлэж байгаа царай нь... Газрын хаанаас ч гэрээ олоод л хүрээд ирнэ. Ээжийг аймаар элэг баринааа. Яаж ч уурлаж, загнасан тоохгүйшд. Хүн хүний аашинд зохицуулж аашилдаг нохой байсын. Эмээ хөөрхий амьтан араас нь маань уншаал уйлаад байсан. Заза бүр хямарчлаа...