- Утас хаана байнаааа?
- Нүдээ нээгээд хараач. Нүдээ аньчихаад хаанаасаа юугаа олж хардын?
- Нээлттэй л байгаан бишүү хаана байгааг нь хэлээд өгчихийн хооронд юун олон юм ярьдын
- Тэгвэл чихээ онгойлго. Хаана дугарч байгааг нь чихээрээ хайгаад олохгүй юу.
- Чи надтай хэрүүл хийгээд байгаа юм уу? Давраад байгаарай чи, дуугүй байгаад байх тусам.
- Май энэ л байгаан бишүү.
- 7011..... хэн байдаг байнаа. Авах уу? болих уу? Арай бас хэн нэгэн нь гараад ир гэх гэж байгаа юм биш биз дээ. Өнөөдөр сонин өдөр байна. Таних танихгүй олон хүмүүс гэнэт намайг зэрэг санацгаадаг өдөр юм уу хаашаа ийн /тэрүүхэн хооронд ямар ч их юм боддын/
- Утсаа аваачээ. Хичээл хийлгэхгүй түрүүнээс хойш л жонгинолоо. Одоо бас юугаа мэлрээд зогсчихвоо. Нойрноосоо сэрээгүй юмуу хаашаа ийн. Яасан нөгөөх чинь үү?
- Бишээ биш юун хэрэгт дуртай ийн. Наад урдахаа л хий. Би сэрүүн байна.
- За
-.........
- Байна уу?
- Ёбусэюу
- /Бас ямар чөтгөр нь вэ? Тоглоом хийх санаатай залгасан нөхөр байх нь/ Байнаа байна. Хэн бэ?
- Хаана байгаа юм бэ?
- Гэртээ байна хэн бэ?
- ............... хороололдоо юу?
- Хэн бэ? /юу болоод байнаа? ямар танил хоолой вэ, үгүй байлгүй дээ. арай..../ хэн юм бэ?
- Ээж нь сайн уу?
- ................................ Ирчихээ юу?
- Оон. Өчигдөр
- Аан /хоолой чичирч байна уу даа, юу ярих вэ? утсаа тасалчих уу? утгагүй юм/
- Өдөржин гадуур явж байгаад сая л орж ирлээ. Усанд орчихоод л......
- Аан /Усанд орчихоод гэнэ шүү. Мөн ярих юмаа олвоо. Надтай адилхан хэлэх ярихаа олохгүй байгаа бололтой/
- Маргааш буцдынмуу,
- Юу гэсэн үг үү? Тэгээд яах гэж ирсэн юм? Усанд орох гэж үү?
- Хэхэхэ тоглосон юмаа
- Маргааш завтай юу?
- Мммммм сайн хэлж мэдэхгүй байнаа. Бараг завгүй байна байх.
- Маргааш яринаа.
- За.
................ Ирчихэж. Энэ хоолойг ямар их санаа вэ. Зүрх цээж нэвтлэхнээ. Догдлохоо болиод удсан юмсан. Үхэхнээ. Өвдөж байна. Хөндүүрлээд.... Маргааш битгий болоосой. Аймаар байна. Одоо яах вэ яах ёстой юм бол? Нойр хулжих нь... Яах гэж ирсэн юм бол? Чөтгөр ав надад ер нь ямар хамаа байнаа. Ирж л байдаг явж л байдаг. Гэхдээ л... Бодохгүй байж чадахгүй нь ээ. Ерөөсөө маргааш уулзнаа. Маргааш хурдан болоосой....
- Байна уу?
- Байна сайн уу?
- Сайн,
- Хаана байгаа юм бэ?
- Гадуур явж байна.
- Завтай юу?
- Завгүй ээ, яасан орой залгаж байхын?
- Харин тиймээ, гэрийхэнтэй өдөржин энэ тэрүүгээр яваад.... За за тэгвэл ганцаараа гарч жоохон суудаг юм уу,
- Ганцаараа? /нээрээ ч надаас өөр хань болох хүн байх биш дээ/
- Аанхаан
- Эсхүл ..... Чи намайг ирээд авах уу?
- Хаанаас? Яг хаана очивол болох вэ?
- Би ..... байна.
.....................................................................
.....................................................................
- Сайн явж ирсэн үү? Гүү ээ сайн явж ирсэн л байна л даа. Хэхэхэ
- Сайн,
- Би том болж уу?
- Том болж уу гэж асууж байгаа хүн жоохон байна л гэсэн үг.
- Үгүй ээ би том болсон ........
- Улам хөөрхөн болсон байна
- Эмчилгээгээ?
- Хийлгэж байгаа.
- Зүгээр үү?
- Тэр үед надад хүнд үе байсан. Уг нь их баярлаж байсан юм. Даанч болсонгүй дээ. Сэтгэлээр их унасан. Тэгэхдээ одоо зүгээрээ. Би залуу хүн.
.............................................................................
.............................................................................
- Сонин юу байна даа? яриад байгаарай.
- Надаар онц сонин зүйлгүй дээ. Ажилдаа яваад байж л байна. Одоо ...... -д ажиллаж байгаа.
- Хуучиндаа биш юм уу?
- Үгүй ээ биш. Чамаар сонин юу байна даа?
- Хичээлдээ яваад л, ажлаа хийгээд л, сонин гэхээр юм юу ч байхгүй. Одоо хоёр жил болчихвол ч.....
- Дахиад хоёр жил үү? /Хэзээ ч хугацаа заадаггүйсэн. Өшөө хоёрхон жил.... Одоо ч болих уу даа/
...................................................................
...................................................................
- Би өмнө нь хэзээ ч ийм үг хэлж байгаагүй. Би одоо залхаж байна. Хүлээхээс. Би хүлээгээд байдаг юм шиг байна. Жил бүр хүлээж амьдрахаас залхаж, цөхөрч байна. Тодорхой бус зүйлсээс....
- Надтай учирсандаа харамсдаг уу?
- Миний амьдралд хэдхэн дурсамж байдаг юм. Нэг дурсамжны минь эзэн нь чи болохоор би хэзээ ч харамсаж байгаагүй ээ. Харин ч баярладаг. Тэр их аз жаргалыг бас гуниг гутралыг надтай хамт мэдэрч байсанд чинь байрлалаа.
...................................................................
- Харин чи?
- Чи надад яг л өндөр уулын оргил шиг санагддаг. Хүрч очиход хол.....
- Өмнө нь чи ингэж хэлж байсан. /нулимас асгарч байна. уйлахгүй гэж бодсон юмсан/
Уг нь би уйлахгүй гэж бодсон юм. Би өөрчлөгдсөөн. Би том болсон. Одоо бол жил бүр харанхуй шөнөөр онгоцны буудал дээр цор ганцаараа хэн нэгнийг хүлээгээд зогсох жоохон охин биш болсон.
- Хэзээ нэгэн цагт. Хамаг амьдралаа цэгцлэчихээд чамайг эхнэр минь болоочээ гэж гуйвал чи хүлээж авахгүй юм байна тиймээ?
- Оройтчихсон байна байх. Тэгээд ч чи бид хоёр эхнэр нөхөр болохгүй ээ. Бүх сайхан дурсамжаа хадгалж үлдэхээр шийдсэн. Эхнэр нөхөр болчихвол тэр бүхэн алга болчихно гэж айж байна.
- Баярлалаа. Над шиг хүнийг тоож хайрласанд чинь. Намайг хүлээдэгт чинь. Ер нь л бүх юманд чинь баялалаа. Энэ хорвоод бүсгүй хүн болж мэндлэсэнд чинь.
- /Нулимас яагаад ингэж жолоогүй асгарч байнаа, энэ хүний өмнө үргэлж л хэн ч биш болчих юм. Арчаагүй жижигхэн. Нулимсаа ч захирч чадахгүй. Бид хоёрын энэ утга учиргүй гинжин холбоосыг одоо таслах цаг болсоон. Хоёр биендээ хайртай хэрнээ хамт байж болохгүй шалтгаан мянга түмээрээ байх хэтэрхий хэцүү юм. Энийг мэдсээр байж галзуу солиотой юм шиг дурлалд согтуурахаас хэн хэн маань залхаж байгаа. Одоо л цэг тавья/
Чамд ч гэсэн бүх зүйлд чинь баярлалаа. Би одоо явах хэрэгтэй.