Яасан хүйтэн юм бэ л дээ. Хөлдлөөшд. Энэ өвөл гэдэг улиралд би яахаараа ийм дургүй болцын бол. Бөөөөр нэг цаанаасаа л нэээх зивүүнэээ. Алаа хаячмаар. Өвөл бид хоёр угаасаа урд насандаа өстөн дайснууд байсан байхаа. Гүү ээ гэхдээ өвөл яах вэ өвлөөрөө байсан гэж бодоход би юу байсан болохоор надад ингэтэл өширхөх үү? эсвэл би юу байсан болоод би ингэтэл өвөлд өширхөхийн? Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямартайч хөлдөөд хөрвөс гараад аймаар гэцүү байна. Ядаж байхад зүгээр нэг энгийн жирийн дургүйцэл биш бие организм нь хүртэл эсэргүүцээд харшил энэ тэртэй болцын болохоор чинь би уурлахаас өөр яахын энэ өвөл гуайд. Лайтай ийн хурдхан л хавар мавар нь болчоосой. Өвөл болохоор л хүн болж төрсөндөө мөн ч ихээр бухимдахын. Тарвага зурам, баавгай саавгай болоод төрцөн бол унтжаагаашд өдийд.