2021-06-03
Are you happy now?
Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...
2011-07-28
Муугийн ёс биш Монголын ёс !!!!
Сайн байцгаана уу, Заааа түр баяртай.
2011-05-31
Хүүхэд ч биш хүүхэн ч биш
Хүн нэг ширхэг байна энд. Нөгөө бэлгийн цөөнх гэдэг шиг л над шиг хэдэн нөхдүүд цөөхөн ч гэсэн байгаа л байлгүй дээ.
Хүүхдийн баяр ч гөөмөн сайхан баяр байлаа шүү дээ. Үеэлүүдээрээ зургуулаа ганган хувцсаа өмсөөд л янзага шиг Аска нохойгоо тэврээл гарч өгдөг байлаашд. Зургаан жоохон гэдэг дундаа ганц нэртэй. Дэрсхэн зургаан юм..... Жоохондоо нээх парк марк орсноо санадаггүйн хүн ихтэй болохоор бид зургааг ядарчихна гэж боддог байсан байх. Кино ший үзэж, Бамбарууш кафе мафе л явдаг байсынмуу даа. Гэхдээ бас бага балчир үеийн паркийн дурсамж ганц хоёр юм байдынмаа. Намайг бүүр жоохон ба...
2011-05-26
Лоооонг таааям
Пэээш гичнээн ч удаан блогшроогүймб. Ганц хоёр юм бичкү бол үхчиж гэж бодохоор болсон байнашд гэснээс Зун гэдэг улирал тендерт ялагдцын байна тэ? Шалдан нүцгэн гуя хасаа хэн хүнд гайхуулчюу гэж бүтэн жилжин гүсч мөрөөдсийнсон тендерийн ялагдлын хар шуурганд хүсэл мөрөөдөл навс... Өөр гайхуулах юмгүй хүн ч улам л гэцүү болж байна даа гэж мэгээд... гэснээс Гэртээ сууж байгаад л осгочих гээд болсон цөвүүн цаг юмдагуудаа гснээс Урт хугацааны эрч хүч дүүрэн ажлын ард одоо нэг амар чи гэж бурхан ах /утуматаар эр бэлгэтэй хүн гээ ойлгоцон/ буянаа хайрлаад сайхан назгайрсан байдалд шилжээд байгаа. Энэ...
2011-04-15
Бишийм байсын бишийн бишүү?
Гөөмөн эдийн шуналтай хүүхэн юмаа би. Гадуур хүмсүүд хайр майр хавар мавар хүүхэн залуу ярьсан, бал сарлаг хүүхэн залуус л байхад би гэж нэг санхүүгийн хямралд өртцорсон хүн нэгхэн ширхэг байнаа. Тэгээд балиар муухай чивэлт сэтгэл маань мөнгө төгрөг балют салют гэхээр л хаврын синдромтдог, бал сарлаглаг болдог муухай зантай эд байж гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрчийшд сүүлийн үед. Гүэ тээд энэ дэлхийн зах зээл тив орны санкүүгийн хямрал чинь аааль хэдэн жилийн өмнө явагдаж дуусаагүй одоогоороо ч гэсэн явагдсааран байгаанмуу, эсвэл дууссан ч гэсэн хаа байсан хамаагүй над мэтэд давалгаа нь одоо ...
2011-04-06
Зөввв л алхчуул баяжкаад ;-p
Таван толгойн таван зуун гучийн гучин зургаан ширхэг хувьцаагаа яахуу?
2011-03-30
Олуулаа олуулаа оооолууууулааа
Пааааай энэ волоогоор дүүрэн хайр дурлал шүлэг дуу болоод хачин сайхан байгаан бишүү? Монголын үрс маш олон болтугай гэж... Гүэ энэ яасан амиа бодсон ерөөл вэ тэ бодоодээсэн чинь. Ертөнцийн үрс ер бусын олон болтугай....
2011-03-29
Хүүхээ сэтгэлийн тэнкээ хэдүү хө?
Би энүүгээр болкуу хүнд дурлаад баларчийнаа. Зоригтой байна шүү хөө сэтгэлийн тэнхээгээ кармайл нтр гэх жишээний...
2011-03-23
Хүйт даамаар....
Зүүдээр занималдаад байхын ойрд өөрийн мэдэлгүй. Ёооё ямар сонин утгын дараалал алдагдсан өгүүлбэр болчвоо. Ойрдоо өөрийн мэдэлгүй зүүдээр занималдах болж гэх байсан байна тээ.
Шөнө 3 хүртэл ном уншиж шүлэнгэтэв. Өглөө эрт ажилтайм чинь мэдээж хүчиндээд өөрийгөө номхотгооск. Байгалийн гамшиг юм уу юу ийн аюулт юм болоод байх шиг. Би мэдкүү хүмүүс л яриад зугтаад байхын юу нь тодорхойгүй. Нэг морь үхцорч. Толгойг нь салгаад тавьцан байхын. Нэг танихгүй эр л махыг нь өвчөөд байх.. Бас нэг эр махнаас салсан ясыг хараад аавыгаа ингэж мөлжүүртэй байхыг хармааргүй байна. Ясыг нь цайруул гэхийн. Т...
Урд шөнө нялх хүүхдийн нүүрлүү алхаар цохиж бяцалж алж байна гэж зүүдэллээ. Энэ төр засаг юу л болоод байна даа гсс.
Ардын намд элсдийнмүү, хүн болгон намаар амьсгалаад нам надаар дутаадаам шиг санагдаад шөнө нойр хүрэхээ болилоо гснээс Ардын нам чинь ардчилсан нам юм уу? Хувьсгалт нам юм уу? Эсвэл бөөөөөр шаааал өөр шинэ нам юм уу? нтр Би бүр Монголын бүх юмнаас хоцоркоодаам шиг санагдаад, эрдэнэс таван толгойн таван зуун тавин таван хувьцааг надад л ганцхан өхкүүм шиг санагдаад ичкүү очоод дансаа нээлгэцээн яадын гайшд. Хэрэглэж мэдкүчигсэн зүгээр өгчаан бол гэрт гэвтжилээг яадын яршиг л байна. Нэг өдөр гэээгэнт баахан зэс молибдинтой болчих ч юм билүү хэн мэддийн цус. Би ер нь юунаас ч дутмааргүй байна. ...
2011-02-26
Эмжээртэй бодол
Юу ч хиймээргүй байгаа мөртлөө юу ч хийхгүй байгаан байжэл цаг хий дэмий үрэгдээд, хамаг юмаа алдаж асгаад байх шиг санагдаад, бачимдаж үхкээд юу ч хамаагүй хиймээр бодогдоод байгаа нь галзуурлын гавсарсан хам шинж үү?
Муу хөл дүүжлэх унаагаа сарампай болгоод уджийна даа. Саяхан нисэх орчоод буцаж явсан гээгэнт түр тар гээл нэг юман дээр ойгоод буусан эээ хүүрээ гээл буугаа харсан чинь яндан нь дүв дүрээрээ тов томоороо гэвтжийсийшд. Аваал багаажиндаа хийцэн хаялтай нь биш. Одоо болтол багаажиндаа л үүргээ гүйцэтгэж байгаа байх даа зайлуул. Тэгсэн тэр яндан чинь бас их учиртай юм байдын байна. Гүэ мэдээж ш дээ. Мань шиг мангар амьтан л машин тэрэг зохиогоотов гэж. Тракторын дуутай юм явжийвал тэр чинь би шүү нтр.... Хэрэгтэй хэрэгтэй хэрэггүй юм гэж юу ч байхгүй. Тэр дэлгэцэн дээр олон конооп, хөдөлдөг зүү, ...
2011-02-17
Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд
Бид их сонирхолтой танилцсан юм. Яг л кинон дээр гардаг шиг. Улмаар хэд хэдэн удаа маш сонин тохиолдлоор таарч тэр миний хувьд бараг л бурхнаас явуулсан заяаны хань мөн гэдэгт 160 хувь итгэчихээд байсан үе. Бүх юм нь гайхалтай зохицсон орчин цагийн ханхүү гэж байдаг бол яг л түүн шиг байх байсан гэж өөртөө батлачихаад байв. Дэндүү эелдэг, бусадтай найрсаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, дажгүй ажил албатай, удам угсаа сайтай, жинхэнэ жентэлмен залуу байв. Тэрний хувьд ч би мөрөөдлийх нь бүсгүй байсанд одоо ч эргэлздэггүй. Ингээд яах вэ цөөхөн хэдэн жил судлалцаж, бас хэд хэд болзоод, сонин хач...
2011-01-23
Дундаа ганц сүнстэй
Солонгос япон аймшгийн кино нээх тэнэг тээ? Дундаа ганц сүнстэйнмүү хаашаа ийн. Бүгд л нээх адилхан. Тэднүүсийнд нээрээ эрэгтэй сүнс байдгүүн байх даа. Би гайхаад байдын. Эмэгтэйчүүдийг бас хэтэрхий доромжилжоо байхгүй юу. Эднүүс сэгсийчээд үхээд сүнс л болно биз өөр юу болдын гэсэн байртай. Эрэгтэй нь болохоор диваажин энэ тэр айн? Ер нь ... ёооё за болно. Яг синдромтохжийшд. ...
2010-11-25
Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...
- Чамд хүний доодох байна уу? - Байна - Тэгвэл гарга - Болохынмуу? - Болнооо болно......... Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү. - Хүүе яаанаа би барьлаа - Бааааааарих ч яах вэ барина. Тэгээд чангарч байна уу? - Чангарч байна.
2010-11-24
I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel
Uureer tariagaa uurtuu hiine. Odoo bi yaah ve? Tsag ni bolchih vii geed noir hurkuunee. Gsnees tariag zaaval dooroos ni deesh chigleltei hiine gsn yum bdaggui biz dee. Bi deerees ni l harj chadah bolohoor deerees ni dooshoo shahchih uu? Ali ni uvduh bol? Meddeg hun bval helj ugvul ami avragdlaa. Yalanguya HUU chi TANGARAG URGUSUN EMCH hun shuu!!! Tiimees shaardaj bna....
2010-11-02
Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!
Сайн байна уу, Миний хөөрхөн найз. Арав гаран жил найзлаж, нөхөрлөж, амьдралын баяр баясгалан, уйтгар гунигт мөч бүрээ хамтдаа сэтгэл догдлон хуваалцдаг хонгор найз, эрхэм хүндэт чи минь ээ. Энэ олон жил өвөр түрийдээ орон нөхөрлөж, өөрөөсөө тасалчихсан юм шиг мэддэг болжээ бид биесээ. Чамдаа нэг ч удаа захидал бичиж байгаагүйгээ сая л анзаарлаа. Өөрийн гараар нямбайлан бичиж, цэвэр дугтуйнд хийгээд, дөрвөн марк нааж, "Алс хол суугаа НАЙЗ чамдаа" гэж хаяглаад, цагаан далавчит төмөр хөлөг хөлөглүүлэн чамдаа илгээх учиртай юм...
Утас дугарав дугааргүй:
- За
- Чи чинь одоо яачваа?
- Юуууууу?
- Бие чинь зүгээр үү?
- Зүгээр хэн бэ?
- Мэссэнжер чинь дандаа офлайн байгаад байнашд. Чи надруу ажлыхаа хаягийг дахиад явуул даа дээр бичиж авсан хаячиж?
- Хэн бэ? Юу вэ? Яах гэж байгаан? Хэнтэй ярьхын? Хэен чи?
- Би л байшд.
- Би гэж хэн ийн. Ажлын хаягаар яах гээд байгаан?
- Хэхэх. Зүгээр л. За одоо явуулчаарай за мэссэнжэрээр. Яг одоо шүү. /дийд дийд дийд дийд/
Би залгалаа:
- /Өө энэ нэг япон хүүхэн чинь одоо юүгээд ёнгиноод байгаан бэ? Бодвол хэлэх үгээ хэл мэл л гээд байгаан байх даа. Хэлэх үгээ өөрт нь хэ...
Гурван зуун тавин мянгаас арван нэгэн мянга л үлдсэн байна. Нотлох баримт зуун дөчин мянгын нэг баримт л байхын үлдсэн хоёр зуугаар нь яацын байгаан чөтгөр бүү мэд. Пяддуу юмаа нээрээ. Зүгээр л архи ууцан гэж бодохоор гол харлаад байхын. Хүмүүсийн өмнөөс төлдөг бурхан юм байна би. Харин миний бурхан хаана байна????
2010-07-15
Өвдөөд л ......
Ёоооооё тэнэг юм шиг болчих юмсан. Тэгвэл ямар амар байх болоо. Дандаа илүүг бодож, ихийг тунгааж, учрыг нь олох гэдэг залхмаар зангаа үзэн ядаж байна. Юу ч болсон байсан юм болоогүй юм шиг л тайван байж сурах юмсан. Нүүрэн дээрээ тэгэж чадаж байвч дотроо шатаад үхчих гээд байх юм. Нэг тийм хөндүүр оргиод нулимас тээглээд хахаж үхэхнээ. Хичнээн их хүлээлээ дээ. Ийм үр дүнг л тэгэж их хүлээсэн гэж үү дээ. Яасан муухай хатуу сэтгэл вэ. Одоо гуравхан цаг.... тэгээд л эхлэх хэрнээ хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй төгсгөл. Хэзээ учрах нь мэдэгдэхгүй хүлээлт, тийм гэхийн тэмдэггүй шаналал... Би ядарч, цөх...
2010-04-14
АМРЫГ ЭРЬЕ !!!
Амар хаана байна харав уу энтэр гээл тээ. Юм хум бичкү дүрүүн сар болчоо шив дээ. Гүэ тэгээд энэ хооронд чинь юу ч өөрчлөгдөөгүй л юм байнашд. Тарга тэвээргээ даахаа больцныг эс тооцвол гсн түй түй түй. Тэр нь ч юу юм бэ зүгүүр. Дааж давшгүй буян нь гэдэс гүзээ нуруу ташаа гуя хондлой эрүү хүзүүн дээр ирж наалдчаад салахаа болих шинжтэй. Буян авуул аваарай гэж энэ дашрамд та нөхөддөө дуулгаад амжчий..... гэх мэт маазраал суужийдаг хэвээрээ л байна даа. Яг одоо нойр асссссар их хүрээд байгаа нь хавар гэгчийг биеэрээ мэдрээд буйгийн шинж үү? Би нээрээ ийм ийм дэвшилттэй за сонсжуай. - Ус лллллллл...
Манай ангийхан бүгд ээж болчихож. Би одоо аав л болохоос гсн
2009-11-23
Истоооооо Бүткүэ
Яавч эрүүл бишээ. Өшдөр хальт зурагт харж хэвтсэн чинь нөгөө эргэлзээ гээч шиг юм боловшд. Тэгтэл яав тэр минь яав чигшиг хэхэх заза тэгсэн чинь яасан гэхээр.... Монгол гэсэн хэд дээр нь дандаа нэг л ижил кино гараад байх юм. Сувгаа яаж ч сольж дээш доош гүйлгэсэн ямар ч ялгаа алгаа.Тэр нь нэг тайрмал үстэй хүүхэн, нэг уруул нь унжсан хүүхэн, нэг царай муутын туйл бүдүүн хүүхэн, нэг элий балай ч юм шиг эрэгтэй, нэг захирал бололтой залуу, нэг ухаан санаагаа алдаж өөрийгөө хүүхэд гэж бодсон солиотой эмгэн, нэг учраа мэдкү мангар бацаан /уг нь нэлээн том хүүхэд шиг ярьж хэлж байгааг нь харвал ба...
2009-11-13
Сайхаааааан сайхан
Сүүлийн үед дандаа үүрээр зургаа долоо гээд сэрчихээд байдаг болчихсон юм. Хүнд хэлвэл итгэхгүй дээ. Зүүдээ ярьж байна л гэж бодно байх. Үнэн юм чинь хэлэхгүй ч бичнээ. Өчигдөр ээжтэйгээ унтсан чинь өглөө ажлын цагтай уралдаж сэрлээ. Бие хөнгөрөөд нэг л сайхан. Энерги ялгардаг юм байна тэднээс чинь. Сайхаан сайхан.
За өшдөр төрцөөөн. Гэхдээ уржигдар нь найрлаад өчигдөр юун төрсөн өдөр юун баяр цэнгээн л байлаашд. Жорлон тэвэрч хэвтсээр байтал. Ядаж байхад юу ч идэж орку. Өнөөдөр өлсөж сэрч нтр. гээл бөөн гомдол байх шив дээ. Гэхдээ та нартаа баярласан шүү. Сэтгэл гарган намайг дэмжин бөөнөөрөө баярын уухай хашхирсанд. Би ч гүүж оркоол байлаа даанчиг тэгээд болсонгүйшд. Ингэхэд нөгөө тэмцээн мэмцээн юу болсон бэ хүнүүсээ? алаад хаясан уу? Ёооё зааз жорлон орлоо. Гүээ мөн сонин юмаа шартлаа шартлаа гэхэд хоёрын хоёр өдөр шартана гэж байх уу? Үхэж далд орохнээ. Өнөөдөр яаж бас нахинаа. Яаж муринаа гсн ккк. ...
2009-10-05
Сайн байцгаана уу !
Ойрдоо ч блог млогоороо оролгүй удлаа даа. Хэзээ ч завгүй болоод хэсэг хугацааг үдэж. Хуянгийн /суудлын/ ажлаа хийсээр л.... гсн. Ямартай ч ороод гарав. Сайхан байнаа. Юм бүхэн санаснаар бүтээд л... Таргалаад байгааг эс тооцвол шүү дээ. Цагийн сайханд хүнтэй адилхан тарган болох гэж хүүхдийн тэжээл мэжээл рүү чинь хошуу дүрж явлаашд. Одоо ч нэг сайхан тарган шар л болж дээ. ...
2009-07-24
Одоо засуулаад ч яахсан билээ
Жил ороод, суудал өнцөгдөөд, мэнгэ голлоод, сүнс зайлаад, сүлд унаад, хийморь доройтоод, яацорсон яацорсон ч юм бэ дээ. Засчихдаг л байж одоо ч ормогц нь засуулаагүй байж гарах гэж байхад нь засаж залруулаад ч юүкэв. Ийм юм болно гэж хэн мэдэх вэ. Дараалан дараалан юу юу ч болчихов доо. Засс одоо нэгэнт өнгөрсөн тэр сандал дээр нь өрөөсөн өгзгөөрөө ч хамаагүй циркчиндээд уначихгүйхэн шиг тогтоод л байна даа. Бүх бор хар мэнгэнүүдээ түүлгэчүүл голлоно барина гэж дайрахыг нь харъя л даа. Орой очиж байгаад харанхуй өрөөнд лаа асаагаад дүү нараа тойруулж суулгаж байгаад өөрийнхөө сүнсийг дуудчих ...
2009-05-25
Тэндээс би ирсэн
Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын...
2009-05-25
Хохирогч гомдоогүй хүчин
А: Юу хийв өнөөдөр? Нэг цонхоор харсан чинь хүүхэдтэй хүүхэн дагаад явж байсан. Э: Сайн харжийшд. Найзын эхнэрээ. Юм ярьжийсын. А: Намайг санахгүй байгаанмуу? мангар Э: Санасийшд чи өөрөө санаку байж. А: Чи санаку байсым чинь би яаж санадын Э: Би бол хэн ч биш ш дээ. Чи сануул би санаж болно. Чи үнсэхийг хүсвэл бид үнсэлцэж болно. Санаку байгаанмуу? Чи л тэгсэн. А: Санажилайна л даа. Засс түүл тээд найзыхаа эхнэрийг хүүхэдтэй нь санаку юу Э: Хаха. Тэнэгт. Чи л тэгэж бааварладагшд А: Өөр юу байна? Э: Мангартаадийлдаа. Би хамт баймаар л байдаг болчжээ. Яахуу ингэжаагаад нээрээ дурл...
2009-05-20
Дахилт алга Дахилт алга
Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.
Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....
гсн ккк за алаа хаясышөө. Шүлэг мүлэг зохиогоод.
Юу болжийно энэ чинь
Яаж амьдрахын.
Гэнэт л ингээд бичигдчихлээшд. Өөрөө өөрийгөө шүүмжилнээ яадын. Нүд асгана гэж юугсэн ч үгийн? Н...
Эгч маань тэрнийг доош нь харуулчихаад нямбай нь аргаггүй яг л нялх хүүхэд өлгийдөж байгаа юм шиг л бооно. Тэгэнгээ сайн боох хэрэгтэй мэдэгдэхгүй байх нь л чухал. Одоо тэгээд хаана хаях вэ гэж үглэнэ. Би тэр өлгийдүүлэгч этгээдийн нүүр царайг огт харж чадахгүй юм. Бас бидэнтэй хэн нэгэн эрэгтэй байх бөгөөд түүний царай ч нэг их сайн харагдахгүй байсан тул би түүнийг хэн болохыг нь огт таньсангүй. Тэр эр хар цагаан дуугүй, хуруугаа ч хөдөлгөхгүй шалан дэрх ямар нэгэн зүйлрүү нүд салгахгүй ширтэнэ. Харин эгч дууссан бололтой өргөлцөөтөх гэж танихгүй этгээдэд хэлэв. Хэлбэрээс нь харахад эгч цээж...
2009-03-13
Ээжийн охины өглөө.
- Чи ажилгүй юм уу? гэж ээж орж ирж сэрээв. - Хүүеээ хэд болж байна? Яанаа би хоцорчихож. - Тэхкү яадын сэрүүлэг нь 5 минут тутамд дугарахын. Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг гэдэг үг байдгийн. Би чам шиг нойртой болчих юмсан. Таван минут унтсан унтаагүйгийн ямар ялгаа байдаг байнаа гэж ээж үргэлжлүүлэв. Ээжийн хэлж байгаа үг нь осолдохгүй л надад хэлээд байна. Харин миний аль чихээр орж хаагуур гараад байгааг мэдэх юм алга. Харин өнөөдөр хоцорч болохгүй ш дээ. Найм хагаст очсон байх ёстой байсан. Одоо яанаа л гэж бодогдоно. Бас юу өмсөх вэ? Надад ер нь өмсөх хувцас гэж байхаа больцын бишү...
Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.
2009-02-13
Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.
Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь х...
2009-02-02
Дуртай, хайртай
Өчигдөр хайртай киногоо үзээд. Pearl Harbor. Хэд ч үзсэн уйдахгүй. Бараг л цээжилчихсэн хэрнээ үзэх болгонд л нэг шинэ мэдрэмж төрнө. Бас үйл явдлуудыг нь сэтгэл түгшин хүлээнэ... Би ер нь романтик хүн бололтой. Дуртай кино, дуртай дуу, дуртай видео клип, дуртай зохиол.. гээд л бодоод үзэхээр дандаа л нэг тиймэрхүү. Яах вэ янз бүрийн л кино үздэг л дээ. Уулаасаа кино гэхээр л донтчихдог юм чинь. Гэхдээ л дахин дахин үзсэн ч уйдахгүйгээр сэтгэлд хоногшсон кинонууд маань дандаа л романтик төрлийн кино юм шигээ.
Зиак ингээд хэдэн дуртай киноныхоо Trailer -ийг оруулав. Дараа нь завтай болохоор...
Хүйтэн байна. Даарч байна. Даарч болохгүй. Осгочихно. Хөлдчихнө. Даарч болохгүй. Хүйтэн бишээ. Огтхон ч хүйтэн биш, жихүүн салхи жавар, гал. Гал гараасай. Дөл, элч. Элчинд нь хөлөө ээхсэн. Үхэхгүй ээ. Болохгүй. Хүлээж байгаа. Тэнд. Тэр замд.
Харанхуй байна. Гэрэлгүй. Харах ёстой. Нүдээ битгий ань. Нүдээ аньвал унана, үхнэ. Нүдээ аньж болохгүй. Тэр хүлээж байгаа. Тэнд, тэрүүхэн тэр замд.
Гэрэл гэрэл хэрэгтэй. Лаа, лааны гэрэл, элч, дөл, гараа ээхсэн. Ядарч байна. Ядаргаатай байна. Ядарч болохгүй, цуцна. Зүгээр л урагшла. Ухарч болохгүй. Ядарч, шантарч, цөхөрч, даарч, харанхуйлж болохгүй. Үхнэ...
2009-01-19
Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
Ажил овоо бага байгаад байдаг. Жаахан тас далийрчих уу?
Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэнэ гэж Болгарын зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) зөгнөсөн юм байх. Бас энэ зөнчийн зөгнөж хэлсэн ихэнхи зүйл нь биелсэн гэх...
Дайн дажин гэж ном зохиолоос уншиж, кино жүжгээс л харж байсан болохоос биш амьд яваа насандаа үзэж туулна гэж бодож байсангүй. Хэрэв үнэхээр болдог л бол хэцүүхэн л байна байх даа. Төсөөлөх ч юм алга. Нөгөө хойд урд хоёр хөрш гэж ирээд л сүжирдэг хоёр гарууд нь манийгаа хувааж идэх гээд л алалцахын байгаа биз бодвол. Манайхан тэгээд л Чингисийн үр удам, дайчин цустай гэж ...
2009-01-14
Багын явдал-1 Заяа бид хоёр
Анх удаа өвөөгөө дагаж хөдөө явж үзлээ. Бэлтгэл анги амраад ч билүү бэлтгэлд орох жил ч билүү ямартай ч зунжингаа л бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин дүрс дөрвөлжин шугамтай дэвтрийн нүд дүүргэж зурж, нэгээс ес хүртэлхи тоог ярайтал хуулж бичиж байсан юм. Өвөө маань геологич байгаад ажлаар Төв аймгийн Мөнгөн морьт сумруу зээ нараа дагуулаад явсан юм. Манай /өөриймсөв/ геологийн анги тэвкийсэн арван цагаан гэртэй, хоёр вагончиктай, нэг вагончик нь гал тогоо харин нөгөө нь нээх олон янзын том том гоё гоё чулуу, том том бор цаас, түүгээр хийсэн гурвалжин ёроолтой уутнууд энд тэндгүй байдаг байсан ю...
2009-01-14
АААААААААААААААА
Чангаас чанга орилмоор байна. Ааааааааа. Яахаараа хүн ийм хогийн байдаг байнаа. Муу өмхий өвгөн. Өөр хэлэх ч муу үг олдохгүй байна. Галзуурлаа. Зэвүүн новш. Яахаараа ийм ичих булчирхайгүй болчихдог байнаа. Бусдыг бодвол нас өндөр, юмны учир начир мэддэг л хүн шиг байх юм. Зөв бурууг надаас илүү л таньдаг баймаар. Ааааа галзуурлаа би бүр яг. Хамаг зүрх савлагаад хаячихлаа. Уурандаа гар салгалаад зүрх чичирчихлээ. Муу тэнэг хараал идсэн гайны өвгөн. Ёооё өөр ямар хараал байдаг билээ дээ. Муу тэнэг гахайн тоорой, үхэж байхдаа таарсан үрчгэр хүүр, шижгийн балиар заваан өмхий хөгшин гамбир, ямаанд ...
Хүүшээ утас чинь дугараад байна ш дээ гэж нөгөө өрөөнөөс хашгирах дүүгийнхээ дуугаар цочиж бослоо. Нүднийхээ шилтэй унтчихаж, түрүүний шоу дуусчихсан юм байх даа. Хэн нь хасагдсаныг мэдэж чадсангүй. Сүүлийн үед ч ядарч байна даа нойроо дийлэхээ байж, гэж хөлд тааралдсан болгоноо өшгичин ухаан жолоогүй утасныхаа зүг гүйх замдаа бодоод амжив. Ёоооооёооёоо хөл хөл энэ сандлыг хэн нь энд тавьчихдаг юм бэ.
- Утас хаана байнаааа?
- Нүдээ нээгээд хараач. Нүдээ аньчихаад хаанаасаа юугаа олж хардын?
- Нээлттэй л байгаан бишүү хаана байгааг нь хэлээд өгчихийн хооронд юун олон юм ярьдын
- Тэгвэ...
Буруу хөл дээрээ боссон бололтой... ажил хийх үнэндээ л сонирхол алгаааа. Зөв хөл аль юм бол мэдээд авчуул дандаа л зөв хөл дээрээ боскуу юу. Гэхдээ аль хөлнөөсөө эхлэж боссоноо мэдэдгүү ийн. Ингээл бичихээр хүмүүс уурлана байх даа. Хэлээ сөнөөлөө хэрээ дуурайлаа гээл.. Зааз одоо яахуу дээ. Гэснээс амардаг ажил хийвэл мөн гоёо. Ажил дээрээ ирээл жоохон юм хийх гэнгүүт ажлын цагаар чи амраач гээл дарга загинаал хахах. Цайны цагаараа караокеддог. Бүгдээрээ цайндаа гарах уу? За тэгье. Эгчээ хоёр хоёр дуу нэг нэг мик бүгдэд нь сүүтэй цай, цайгаа дуун дээрээ авий шүү гээл... Тэгээл заза цайны цаг д...
Мөн юм болов уу? Биш байсан гэхэд ямар адилхан цус вэ. Чөтгөр ав гэж. Яахаараа ийм юм болчихдог байнаа. Бодлоосоо болоод галзуурах гэж байгаа юм байх даа. Хий юм хардаг болчихоогүй биз дээ. Үгүй ээ. Яах аргагүй л мөн дөө. Байгаа байдал нь хүртэл. Намайг ч гэсэн хараад байх шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг санаж бодохтойгоо байсан бол таксигаа эргүүлээд дагаж яваад мөн бишийг нь баталчихгүй юу. Гэхдээ эсрэг чиглэлд явж байсан машинууд... замын гацаа... тасархай зураас ч үгүй... Боломжгүй л байж л дээ. Мөн л юм байх даа. Намайг яг харсан болов уу. Яалт ч үгүй харалцаад л зөрөлцсөн дөө. Нүдээ...
2008-12-04
Зүрх чичирч, сэтгэл догдлохоо больжээ.
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
2008-11-27
Сөү кисс ми :-)
Хэзээ ч нар жаргаж шөнө болдоггүй. Гэрэл гэгээтэй цав цагаанаараа, гүн цэнхэр тэнгэрт одод нь нар сартайгаа хамт солонгын дор түгж, өндрөөс өндөр зөөлөн өвстэй өнгө өнгийн цэцэгс энд тэндгүй солонгороод, эрвээхэй гэрэлт цохтой тоглодог тийм газар очих юмсан. Хажуугаас бүлээн салхи зөөлөн үлээж, хаа нэгтээгээс сэрүүн салхи эрвэгнүүлэн, салхи нь өвсөөр наадаж өнгө өнгийн чимээ гаргаад тэнд бүх юм солонго шиг... тийм газар очихсон. Тэгвэл нам унтнаа. Унтаад сэрэхэд шөнө болсон байна гэж айхгүй болохоор бөхөөс бөх тайвнаас тайван нам унтна. Тэнд чамайг зүүдлэнэ.
...
2008-11-05
Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-2
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
2008-11-05
Тэр нэгэнтэй ингэсний гаргалгаа-1
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
Эцэст нь асуухад тэр ТАНЫ ГАЗРЫГ БИ АВЧ ӨГЬЕ гэсэн томоос том зурагтай сурталчилгааны хуудас өглөө үдэш шөнө оройг ялгалгүй хаалга балбан тараалгуулаад байсан нөхрөөс ТА НАР ГАЗРАА АВСАН УУ?